Д.Цэрэнханд анхны медалийг авлаа

хүрээлэнд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт монголын цагаар 2300 цагт эхэллээ.
Арабын ертөнцөд 30 жилийн дараа хоёр дахь удаагаа болж байгаа энэхүү наадмын нээлт өмнө нь болж байгаагүй өвөрмөц шийдэл, найруулгатай болсон нь дэлхийн сая, сая спорт сонирхогчдын сэтгэлииг хөдөлгөв. Энэ өдөр Доха хотод 38 градуссын халуунтай байсан ч гадаадын тамирчид, зочид, төлөөлөгчид халуунаас ундууцсан шинжгүй нээлтэд оролцож байлаа.
Арабчууд морийг дээдлэн шүтдэг ард түмэн. Тиймдээ ч Азийн XҮ наадмын нээлтийн бамбарыг асаалгах гэж 48 морьтон баатрыг 20 метрийн ендөрт илгээсэн байх. Удалгүй эрэлхэг баатар эрчүүд зорьсон газраа хүрч галт бамбараа асаахад Доха-гийн тэнгэрт Катар улсын төрийн далбаа мандаж, төрийн дуулал нь эгшиглэв.
Азийн зуны спортын XҮ наадмын нээлтийн үеэр цэнгэлдэхэд 4500 орчим дөл ассанаас гадна 20 гаруй орны 8000-аад уран бүтээлч дуу хуур, бүжиг наадмаар хүрэл-цэн ирсэн олныг баясгалаа.
Мөн аз жаргалын эрэлд мордсон залуугийн үлгэрээр зохиомжилсон үзүүлбэрийн төгсгөлд наадмын нээлтэд оролцох улс орны тамирчид төрийн далбаагаа намируулсаар цагаан толгой үсгийн дарааллаар цэнгэлдэхэд орж ирлээ. Монголыг төлөөлж Афин-2004 олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид, төлөөлөгчид Азийн зуны спортын XҮ олимпийн нээлтэд оролцсон юм.

ДЭЛХИЙН ГУРВАН ТЭРБУМ ГАРУЙ ХҮН УГ НААДМЫГ ҮЗЭЖ БАЙНА

Катарчууд эх орондоо Азийн зуны спортын XҮ наадмыг зохион байгуулах гэж гурван жилийн өмнөөс бэлтгэсэн аж. Тиймдээ ч улсынхаа анхны эзэн хааны нэрээр нэрлэсэн Халипа цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлын тоог нэмжээ. Өмнө нь 20 мянган хүний суудалтай байсан. уг цэнгэлдэхийг 50 мянган хүний суудалтай болгож өргөтгөсөн ч нээлтийг үзэх гэж үзэгчид цэнгэлдэхийн гадаа хөглөрсөөр байв. Нээлтийн тасалбар 140 ам.доллараар зарагдсан ч маш их эрэлт хэрэгцээтэй байжээ. Мөн Азийн зуны спортын ХУ наадмыг эх орондоо зохион байгуулахад зарцуулсан хөрөнгөний зургааны нэгтэй тэнцэх мөнгийг зөвхөн цэвэр усанд зарцуулсан нь ямар их бэлтгэсний бас нэг илрэл аж. Түүнчлэн 14 телевиз Дохагийн наадмыг шууд дамжуулснаар дэлхийн гурван тэрбум гаруй хүн гэртээ суугаад үзэж байгаа гэсэн тооцоог ч гаргажээ. Гэхдээ энэ удаагийн наадам зөвхөн Ази тивийнхний спортын наадам байсангүй. Учир нь, таван телевиз дэлхий даяар цацаж байгаа нь ихээхэн ач холбогдол өгч байна. Мөн Бээжин-2008 оны олимп хаяанд ирчихсэн байгаа болохоор дэлхий нийтийн анхаарал Доха руу чиглэсэн, Бээжингийн олимпийг зохион байгуулагчид бүрэн бүрэл-дэхүүнээрээ тус улсад хүрэлцэн ирж, туршлага судалж байгаа аж.

МЕДАЛИЙНХАА ТООГООР ХЯТАДУУД ТЭРГҮҮЛСЭЭР

Тивийн шилдгүүд тосоо үзэх уг олимп дөрвөн жилд нэг удаа болдог. Анх 1951 онд Энэтхэгийн Дели хотод болж байжээ. Тэр үед спортын 11 төрөлд зургаан орны тамирчин эр зориг, хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байсан түүхтэй. Харин арабын оронд 30 жилийн дараа хоёр дахь удаагаа болж байгаа аж. Өмнө нь 1976 онд Иран улсын Тегеран хотод болж байсан юм байна.
Тэгвэл энэ удаа спортын 46 төрлөөр явагдаж байгаа бөгөөд 15 хоног үргэлжлэх аж. Харин манайхаас 345 тамирчин чөлөөт, жүдо бөх, буудлага, байт харваа, дугуй, триталон, хөнгөн атлетик, ушү, каратэ зэрэг спортын 24 төрөлд оролцохоор хүлгийн жолоогоо Доха хот руу залсан. Монголын тамирчдын салхийг сагсан бөмбөг, волейболын тамирчид хагалсан ч ард түмнийхээ хүсэн хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүй. Гэсэн ч тамирчидаа Катар руу үдэж мордуулсан монголчуудын горьдлого тасраагүй. Яагаад гэвэл, тэмцээн дөнгөж эхэлж байна. Медаль авчих болов уу гэж найдлага тавьж байгаа тамирчдын тулаан эхлээгүй байгаа болохоор.
Монголын Засгийн газар уг наадамд амжилттай оролцох магадлалтай 61 тамирчинг тусгайлан харж үзээд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. Тухайлбал, буудлага, жүдо, чөлөөт бөх, бокс зэргийн тамирчдад. Түүнчлэн тамирчид энэ наадмаас 2008 оны олимпт оролцох эрхээ олж авах юм байна.
Одоогоор Дохагийн төв цэнгэлдэх хүрээлэн болон зарим газруудад тэмцээн зэрэг эхэлсэн. Уржигдар л гэхэд 10 метрийн урт буу, усан сэлэлт, шатар, хүндийн өргөлт, бадминтон, жүдо бөхийн тэмцээн эхэлж, түрүүчээс нь медалийнхаа эздийг тодрууллаа. Одоогийн байдлаар алтан медалийнхаа тоогоор хятадууд тэргүүлж, япончууд удаалж байна.
Ташрамд сонирхуулахад, азид төдийгүй дэлхийд чансаагаараа толгой цохидог шилдэг тамирчид тус наадамд оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөн-тэй, шударга болгож байна.

МАНАЙХАН ОДООГОР НЭГ МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ

Манай баг, тамирчид 1976 онд Ираны Тегран хотод болж байсан Азийн зуны спортын ҮIII олимпт анх оролцож байжээ. Түүнээс хойш манай үе, үеийн тамирчид уг олимпт тасралтгүй оролцож, арван алт, 23 мөнгө, 51 хүрэл медалииг эх орондоо авчирсан байх юм. Тухайлбал, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2002 онд БНСУ-ын Пусан хотод болсон зуны олимпоос алтан медаль хүртэж амжилтын буухиагаа
үргэлжлүүлж байсан. Энэ наадмаас манай тамирчид тус бүр нэг алт, мөнгө, 12 хүрэл медалииг эх орондоо авчирч байжээ.
Харин энэ удаа монголчуудын медалийн салхийг жүдо бөхийн тамирчид хагалсан юм.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд зодоглосон гавьяат тамирчин Д.Цэрэнханд мөнгөн медаль хүртсэнээр. Тэрбээр солонгосын тамирчинг ялж аваргын төлөө японы бөхтэй зодоглосон ч цэвэр ялагдаж мөнгөн медаль дээр буусан юм. Мнгээд1 монголын баг тамирчдын анхны медалииг зүүсэн гавьяат маань булган сүүлтэй байлаа. Учир нь, -78 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ П.Лхамдэгд солонгосын бөхийг оноогоор ялж хүрэл медалийн болзлыг хангасан юм.
Харин эрэгтэйчүүдийн 100 кг-д барилдсан ОУХМ Ц.Очирбат зооноосоо ч гарч чадаагүй бол +100 кг-ийн хүрэл медалийн төлөө хүч үзсэн Түвшинбаяр Казахстаны бөхөд цэвэр ялагдсанаар шагналт Ү байранд орлоо. Тэрбээр зоонос гарах эхний тойрогтоо солонгосын бөхөд ялагдсан ч дагалдах хоёр барилдаанд өрсөлдөгчөө буулган авенаар ийн хүрэл медалийн төлөө хүч үзсэн аж.
Өнөөдөр жүдо бөхийн хөнгөн жингийн эрэгтэй, эмэгтэй бөхчүүд зодоглох юм. Нутаг нэгтнуүдийнх нь гол найдвар тавьж байгаа эрэгтэйчүүдийн 66 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 81 кг-ийн жинд ОУХМ Д.Нямхүү, эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, 63 кг-д ОУХМ М.Бундмаа гээд.
Мөн спортын бусад төрлүүдэд оролцож байгаа тамирчид ч амжилттай явж байна. Тухайлбал, ОУХМ Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө японы шатарчинг буулган авсан бол Гүндаваа өрсөлдөгчтэйгээ тэнцсэн байна. шатарчид нийт есөн өрөг тоглосны дараа нийлбэрээр нь аваргуудаа тодруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button