Ерөнхий сайдыг доош хийв үү?

Ерөнхий сайд М.Энхболдыг Турк улсын Ерөнхий сайд Т.Эрдоан угтан авчээ. Хоёр Ерөнхий сайд мэндчилэх үеэр эрхэм Т.Эрдоан гуай Өвөг дээдсийн минь нутгаас ирсэн та сайн байна уу гэх утгатай үг хэлсэн гэнэ. Хариуд нь манай Засгийн газрын тэргүүн ямар үг хэлсэн нь тодорхойгүй байна. Туркийн улс төрд нэлээд яггүй толгой гэдгээ эртнээс харуулсан Т.Эрдоан турк түмнээ монголчуудын өвөг дээдэс хэмээн боддогоо амар мэндийн таван үгээрээ илэрхийлж амжив бололтой. Чухам энэ нь манай Ерөнхий сайдыг доош хийсэн хэрэг мөн үү гэж саарал ордныхон жиг жуг гэлцэж байна.

Ардын эрх сонин 235 /513/
М.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button