Тагнуулынхны тоглоом 250 саяын авилгыг халхавчлах Засгийн газрын акц байв уу

ичээж ийм яриа өнгөрсөн долоо хоногийн эхээр хэн хүний амнаас ам дамжин тарсан. Сүүлд нь тухайн үйл явдал болсон орой ТЕГ-ын дэд даргын хийсэн мэдээлэл, бусад албаны хүмүүсийн яриагаар энэ нь манай нисэхийнхнийг болзошгүй аюулын үед яаж ажиллахыг шалгасан сорилт байжээ гэсэн ойлголтыг олон нийт авч үлдсэн юм. Г.Батхүү Зам тээвэр аялал жуулчлалын яамыг толгойлж байх үед баталсан хөтөлбөрийн дагуу Ц.Цэнгэл сайд төлөвлөгөөт сорилт явуулсан юм билээ. Гэвч үнэндээ энэ нь цаанаа огт өөр зорилготой, бас ондоо газраас шидсэн чулуу байжээ. Тодорхой хэлбэл, нисэхийнхнийг шалгасан сорилт биш, Засгийн газраас зориуд зохион байгуулсан акц байсан бололтой. Бодоод үзье л дээ. Шуугиан тарьсан энэ үйл явдал улстөрийн авилга гэсэн хаягтай гишүүдийн тойрогтоо зориулах 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын тухай хүмүүс ид хэл амаа билүүдэж, нийгэм тэр аяараа эсэргүүцэж байх үед болсон. Иймээс хүмүүсийн анхаарал хэсэгтээ буу шийдэм барьж, архиар зоригоо чангалчихаад онгоц барьцаалсан залуусын зүгт чиглэж 250 сая төгрөгийн авилгын эсрэг бухимдлын их эрч түр саарч, сарнисан юм. Энэ л уг үйл явлын гол зорилго байсан гэж өдгөө ажиглагчид дүгнэж байна. Эргээд санахад энэ мэт нийгмийг бухимдуулсан, анхаарлыг нь өөр зүгт татсан үйл явдал болоход түүнийг нь саармагжуулах ажиллагааг дээрээс нэг бус удаа зохион явуулж байв. Нөгөө хөдөлгөөний эсрэг хөдөлгөөн гэдэг шиг үйл явдлын эсрэг үйл явдлыг зориуд амилуулах бодлого бий аж. Жил орчмын өмнө дөө. Yндэсний эв нэгдлийн Засгийн газар гэсэн тодотголтой М.Энхболдын Засгийн газар дөнгөж байгуулагдсан үед олны хэл ам, яриа хөөрөө тэр л танхимын зүгт чиглэж байв. МАХН эв нэгдлийн гэсэн нэрээр халхавч хийж, санаанд багтаж, толгойд оромгүй хүмүүсийг сайдын суудалд суулгалаа гээд л… Тэгвэл ийм уур амьсгал ид өрнөж байх үед цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга зодоглож, бүр түрүүлсэн. Энэ нь мөн л саяынх шиг хүмүүсийн хэл үгийг Засгийн газрын тухай таагүй ярианаас холдуулах зорилго агуулж байсан юм. Гэвч энэ удаагийн ажиллагаа төлөвлөснөөс жаахан өөрөөр эргэж, хүний эрх зөрчиж хэрээс хэтрэв. Өөрөөр хэлбэл, дээдсийн тоглоом ард түмэндээ арай хатуудчихлаа. Дээрээс удирдаж явуулсан энэ тоглоомонд хүмүүс, хэвлэлийнхэн ч хууртаж орхилоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button