Ийм сорилыг иргэний нисэхээр хязгаарлахгүй

Дэлхийн улс оронд нүүрлээд буй терроризм нь манай улс оронд ч хамаатай тул ард иргэдийнхээ төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь дээрх онгоц барьцаалсан гэх асуудал юм гэж дэд сайд ярилаа. Хэрвээ онгоцыг барьцаалах тохиолдол гарвал Иргэний нисэхийн ерөнхий газар хэр зэрэг бэлтгэлтэй байгаа болон ямар төвшинд байгааг тодорхойлж өгөх тухай хүсэлтииг тухайн үед тус яамны сайд байсан Г.Батхүүгийн үед холбогдох газруудад тавьж байсны дагуу уг сорилтыг зохион байгуулсан юм байна. Энэ сургалтаар тааруу гэсэн дүнтэй гарсан талаараа Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийсэн билээ. Харин сорилтыг зохион байгуулах үед хүн нас барсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад Энэ талаар мэргэжлийн байгууллага тооцож үзсэн байх ёстой гэсэн хариултыг өгсөн юм. Гэхдээ энэ нь зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газар ч бус цаашид бусад бүх салбаруудыг хамрах юм байна.

Ардын эрх сонин 235 /513/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button