Автомашины үнэ өдрөөс өдөрт өсч байна

Учир нь, он гараад автомашины татвар нэмэгдэх нь тодорхой болсон аж. Иймд автомашины худалдаа эрхлэгчид болон ченжүүд үнээ нэмээд байгаа гэх. Ингээд автомашин болон түүний гол эд сэлбэгүүд ямар үнэтэй болон байгааг сонирхохоор техникийн Да хүрээ захыг зорьсон юм. Автомашины үнэ огцом өссөн ч худалдан авагчид тасрахгүй байгаа гэнэ. Одоогоос хоёр cap гаруйн өмнө өдөрт 8-10 машин худалдаг байс.ан бол өнөөдрийн байдлаар хоёр дахин их борлуулалт хийж байна. Одоо мөрдөж байгаа автомашины хуулиар бол импортын суудлын автомашин он, ашигласан хугацаанаас хамаарч үнэ нь харилцан адилгүй байжээ. Тухайн автомашин үйлдвэрээс гарснаас хойш гурван жилийн дараа орж ирсэн бол 500, 3-10 жилийн дараа бол 1000, 10 буюу түүнээс дээш бол 2000 ам.долларын онцгой албан татвар ногдуулдаг байж. Харин он гараад энэ татвар бараг хоёр дахин нэмэгдэх гэнэ. Тухайлбал, 3-10 жилийн дараа орж ирж байгаа машинаас 1000 ам.доллар авдаг байсан бол 2000-2500-г авна гэсэн үг. Мөн автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг нарийн заадаггүй зөвхөн ашигласан хугацааг харгалзан татвар оноодог байсан бол одоо улам нарийсаж тухайн автомашины хүчин чадлыг харгалзаж татвар тогтоохоор болсон гэж Да хүрээ захын ченж Б.Болд ярьсан юм. Автомашины гол сэлбэгүүдийн үнэ ч нэмэгджээ. Дугуй 16000-50000 байсан бол 18000-65000, наклад 15000-20000 төгрөгөөс 18000-26000 төгрөг болж өсчээ. Мөн мотор 350.000-950.000 байсан 400.000-аас 12 сая, кроп 250.000 төгрөгөөс 800.000 байсан бол 300.000-950.000 мянган төгрөг болтлоо өсөөд байгаа аж. Автомашины хойд мост 250 мянган төгрөг байсан бол одоо 251 мянга болж өсчээ. Одоо зарагдаж байгаа энэ нэмэгдсэн үнэ он гараад мөн л нэмэгдэх гэнэ. Техникийн Да хүрээ захад Чейзер, Соната, Аксент, Эксел, Трио зэрэг 100 гаруй төрлийн автомашин худалдагддаг байна. Шинэ хуучнаасаа шалтгаалаад машины үнэ харилцан адилгүй байсан юм. Ингээд тус зах дээр зарагдаж байгаа машины үнийг сонирхуулья.
Машины нэр Үнэ, төгрөгөөр

Эксел 3.2-3.4 сая
Соната I-Ү 4-7 сая
Аксент 2.8-3.6 сая
Чейвер-90 4.3-4.8 сая
Чейзер-100 7 сая
Криста-100 5-7 сая
Өвгөн бенз 5.5- 6 сая
Пажеро 6.5-7 сая
Трино I-III 7-8.2 сая
Делика 8-10 сая
Ланд 90 12-13 сая
Ланд 130 113-116 сая
Мазда 2-3.3 сая
Парадо 300-13500 ам.доллар
ISUZU 8000 ам.доллар
CAKINA 2.1-2.4 сая
Камаз 10-12 сая
Портер 3-3.8 сая
УАЗ 469 . 10-12 сая
Фургон 12-13 сая

Д.Цэнгүүн
2006.12.4 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button