О.Одгэрэл циркчин болж, Ц.Мягмарсүрэн бүжиглэнэ

Бөхчүүд маань урлаг соёлын оддын тайзыг эзэгнээд зогсохгүй ая дуугаа өргөж, ардын бүжиг хийж, нугарч, хөөмийлж, магадгүй хип хоп ч үглэх аж. Энэхүү арга хэмжээг Үндэсний бөх сэтгүүлээс зохион байгуулж байгаа. Монгол бөхийн дуулал шоу цэнгүүнд улсын цолтой 15 бөх ҮДБЭЧ-ын хөгжимчидтэй амьд хоолойгоор ард түмэндээ ая дуугаа өргөн, ам барьж шоуддаг зохиолын дуучдыг будаа болгох гэнэ. Уг цэнгүүнд Монгол Улсын хамгийн отгон арслан Д.Азжаргал, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн, Д.Рагчаа, улсын начин И.Ёндонсамбуу нарын бөхчүүд оролцох юм байна. Д.Азжаргал арслан, гарьд Б. Гантогтох нар уртын дууг хэрхэн бөмбөрүүлэн дуулахыг, Ц. Мягмарсүрэн заан ардын бүжиг бүжиж, цэргийн арслан Д.Цэсэнхүү хэрхэн уран нугаралт үзүүлэхийг бид бүхэн нүдээрээ үзэж, чихээрээ сонсон баярлах нь. Мөн улсын заан О.Одгэрэл циркийн үзүүлбэр үзүүлж бүжиглэх гэнэ. Соёлын тэргүүний ажилтан дуучин, улсын начин С.Эрхэмбаяр Эрдэнэ засгийн унага, Сүнжидмаа, улсын начин Д.Сүхбат Нарийн сайхан хээр зэрэг ардын дууг цээл сайхан хоолойгоор ямар гоё нугалаа гаргаж дуулдагийг бид бүхэн мэдэх билээ.

2006.12.4 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button