Үр хөндөлт хөхний хорт хавдар үүсгэдэггүй

Европын хөхний хорт хавдар судлалын хөтөлбөр Европын Холбооны есөн орны 20 эмнэлгийн 267360 эмэгтэйд судалгаа явуулсны эцэст энэхүү дүгнэлтэнд хүрчээ. Судалгаанд үр зулбах, үр хөндөлтийг тусад нь авч үзсэн байна.
Ажиглалтын явцад 4.8 мянган эмэгтэйд хөхний хорт хавдар хэмээх онош тавьжээ.
Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь дор хаяж нэг удаа цагаасаа эрт жирэмслэлтээ тасалж байжээ. Эдгээрээс 20 хувь нь зулбаж, ойролцоогоор 16 хувь нь хиймэл аргаар жирэмслэлтээ таслуулж байжээ. Харин оролцогсдын 3.8 хувь үр хөндөлтийн хоёр хэлбэрт хоёуланд нь орсон байв.
Нэг болон түүнээс дээш удаа хиймэл аргаар үр хөндүүлж байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах нь бусдынхтай адил байлаа. Харин хоёр болон түүнээс дээш үр хөндөлтөнд орсон эмэгтэйчүүд хорт хавдар тусах эрсдэл ялимгүй их байв.
Энэхүү судалгаагаар хиймэл аргаар үр хөндүүлэх хөхний хорт хавдар хоёрын хооронд ямар нэг холбоо үгүй болохыг баталлаа хэмээн эрдэмтэд тэмдэглэжээ.

Өглөөний сонин 45 /45/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button