Хэзээ ч үл хөгшрөх мөнхийн залуу Шер

Түүнд байгалиас заяасан эрхтнүүдээс зөвхөн доод уруул нь л үлджээ.
Энэ бол өвчин хэмээн сэтгэлзүйчид үзэж байхад Ямар гоё болсон юм бэ хэмээн зарим нь атаархах нь ч бий. Энэ бол миний л нүүр царай. Би юу хүссэнээ хийх болно хэмээн дуучин өөрөө өгүүлжээ.

Морь шиг царайтай янхигар хүн

Шерилин Ла Пьер Саркисяныг ой хүрэхэд армян гаралтай эцэг нь түүнийг эхэд нь үлдээгээд гэрээсээ явжээ. Франц, энэтхэгийн эрлийз эх нь найман удаа амьдралаа зохиохыг оролдож байсан нэгэн. Үүнээс гурван удаад нь Шерилиний эцэгтэй нийлэх гэж оролдсон ч байнга хэрэлдээд салчихдаг байжээ.
Эцэг эхийнх нь байнгын салалт, энэтхэг армяны халуухан цус Голливудын ирээдүйн одын ааш занд нөлөөлөхгүй байж чадсангүй. Шерилин дөнгөж 16 нас хүрэв үү, үгүй юу сургуулиа хаяж, найз охины хамт жүжигчин болох бэлтгэл хийхээр Лос-Анжелес руу явах нь тэр. Мэдээж бэлтгэл шууд эхэлнэ гэж юу байхав Голливудыг байлдан дагуулахаар ирсэн хөдөөний охин 27 настай дуучин, хөгжмийн зохиолч Сальватор Бонод (найзууд нь зүгээр Сонни гэж дууддаг) дурлачихжээ. Үнэндээ эхэн үедээ тэр хоёрт хайр дурлалын асуудал үүссэнгүй Эхлээд бид зүгээр л найзууд байсан. Би тэр үед юунд ч итгэдэггүй байлаа. Учир нь толинд харахад би өөрийнхөө хүсч мөрөөдөж явдаг шаргал үст, цэнхэр нүдэт эмэгтэйг олж харж чаддаггүй байсан юм юм хэмээн Шер өгүүлж сууна. Тэр толинд морь шиг царайтай, урт хар үстэй эмэгтэйг л олж хардаг байв.

Сайхан болох хүсэл ба эрчүүдийн эрэлд

Хиппигийн эрин үед түүний өвөрмөц дүр төрх моодонд орлоо. Тэгээд ч Шерилин охин төрөлхийн хүчтэй, өвөрмөц хоолойтой юм чинь. Тэр The Ronettes хөвгүүдийн хамтлагт байж байгаад Соннигийн эхнэр болов. Авьяаслаг гэр бүл дөрвөн жилийн турш хамт амьдрах хугацаандаа хэд хэдэн хит дуэт дуутай долоон цомог гаргаж, Чесгити хэмээх нэг охинтой болжээ,
Гэхдээ тэдэнд хамгийн их амжилт авчирсан зүйл бол Сонни, Шер хоёрын цаг телевизийн шоу байлаа. Энэ шоун дээр тэр хоёр эфирээр бие биенээ хөөрхөн шоглочихдог байжээ. Хар үст, дэгжин гоёлтой Шер бүсгүй шаргалхан үстнүүдийг байрнаас нь буулган Америкийн телевизийн нэвтрүүлэгт жинхэнэ хувьсгал эхлүүлсэн түүхтэй.
Нэртэй хосуудын далд амьдрал улам л уйтгартай болсоор л… Тэдний нөхөрлөл гомдол цухалдал, үзэн ядалт болон хувирлаа. Боногийн дараа Шер хайр дурлалд аз жаргалыг олсонгүй. Рок хөгжимчин Грег Оллмен хар тамхинд орж (Шер түүнээс Илайж нэртэй хүүтэй), Жим Симонс, Лее Дюдек, Жон Бон Жови зэрэг рокерууд, жүжигчин Вэл Килмер, түүний төлөөлөгч Жош Донен зэрэг эрчүүд алдар нэрд хүрч байгаа дуучинтай удаан хамт байж чадсангүй.
Тэр хөгшрөх тусам залуу эрчүүлийг сонгож байлаа. Түүнчлэн поп дуучин гадаад үзэмжиндээ анхаарч эхлэв. Шер пластик мэс заслынхаа тухай олонд нээлттэй байсан анхны Голливудын од боллоо. Тэр хөхөө томруулж, хамарныхаа хэлбэрийг өөрчилж, уруулдаа коллаген шахуулав.

Мөнхийн залуу, гоо сайхны хэмжүүр

Шер хэнийг ч дууриах шаардлагагүй байв. Дуучин Иствикийн шулмууд киноны гол дүрд тоглосон нь Голливудын мөнхийн залуу, гоо сайхны хэмжүүр болгожээ. Саяхан дуучин, жүжигчин Шер Барби хүүхэлдэйд зориулсаи модель хэмээх эрхэм нэр алдрыг хүртсэн гээд түүний гоо үзэсгэлэнг шагшин магтсаныг тоочоод байвал өчнөөн. Тэрээр 37 цомог гаргаж, 35 киноны дүрд тоглож Каннын кино наадмын шагнал, Оскар-ын шагнал хүртэж байсан юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг давтагдашгүй стилийн бэлгэ тэмдэг хэмээдэг. Түүнд дургүй хүмүүс түүнийг хамгийн донж муутай хувцасладаг эрхэм ч гэдэг. Ямар ч л байсан түүн шиг гэрэлтсэн материалаар хийсэн даашинз өмсч фенүүдийнхээ өмнө гарч ирэн зоригтой алхмууд хийдэг алдартан тун цөөн билээ.

Хэзээ ч үл бөхөх од
Домогт Шер пластик мэс заслын хүндрэлүүдэд азаар орж байсангүй. Жүжигчин маань хамгийн сайн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Түүнчлэн өдрийн хоёр цагийг спорт зааланд өнгөрүүлж, бүжиглэж, сэлж, шүтэн бишрэгчиддээ зориулан фитнесийн хоёр ч видео бичлэг гаргажээ. Надад нэг мөрөөдөл бий. Энэ бол хэзээ ч хөгшрөхгүй байх юм. Би нэг л өдөр уймраа хөгшин эмээ болон босч ирээд Дисней лендээр аялах хүсэлгүй болно гэхээс айж байна хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Тэр инээдтэй харагдахгүйн тулд концертонд тоглохоо багасгасан гэнэ. Түүний тайзнаасаа салах тоглолт гурван сарын туршид үргэлжилсэн юм. Харин дуучны фенүүд нь үүнд итгэхийг хүссэнгүй. Шёр сүүлчийн синглээ гаргаж байх үед хүртэл амьдралын шинэ эргэлт хийх, хайрлаж, хайрлуулахад бэлэн байлаа.
Сүүлийн үед хөгшрөхгүй Голливудын од маань биеийн хэлбэрээ хадгалахыг хичээсээр байгаа гэсэн. Тэр тун удахгүй 60 насныхаа ойгоор эрчүүдийн сэтгүүлд нүцгэнээр зургаа авахуулна. Харин цаг хугацаа, хувь тавилантай тэрсэлж атаархагсад түүнд хорсож л байг.

Өнөөдрийн сонин 45 /45/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button