Оросын дэмжлэгийг ураны нөөцөөрөө солиход бэлэн

Энэ тухай Японы Токио шимбун сонинд бичжээ. Москва, Пхеньян хоёр Хойд Солонгосын ураныг Орос руу гаргаж баяжуулаад, цөмийн түлш маягаар Хятад, Вьетнамд худалдах талаар 2002 оноос хойш нууц хэлэлцээ хийсээр ирсэн тухай сонинд бичсэн байна. Ойрын үед эхлэх төлөвлөгөөтэй байгаа зургаан талт хэлэлцээн дээр оросууд өөрийг нь дэмжвэл дээрх нууц яриа хэлэлцээг баталж болно хэмээн Пхеньян ойлгуулж байгаа гэнэ. ОХУ ийм яриа хэлэлцээ хийвэл ихэд ашигтай хэмээн Токио шимбун-д онцолжээ. Учир нь нефть, байгалийн хийн импортоор дэлхийд дээгүүр ордог Орос улс цөмийн түлш нийлүүлэгч том гүрэн болох боломжоос татгалзахгүй хэмээн бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button