Фидель Кастрод хагас жилийн нас үлдсэн үү

Гэвч гэдэсний хагалгаанд орсны улмаас төрсөн өдрийн баярыг хойшлуулсан. Фидель одоогоор хүнд өвчнөөсөө илааршиж чадаагүй байгаа учир Кубын хувьсгалчид арал дээр газардсаны 50 жилийн ойд зориулсан сүрлэг ёслол, арга хэмжээг эмнэлгийн өрөөнөөс хархаас өөр аргагүй болжээ.
Баяр ёслолын арга хэмжээ таван мянга орчим зочин цугласан Карл Марксын нэрэмжит театрт эхэллээ. Фиделийн оронд түүний төлөөлөгч гарч ирж командлагчийн илгээлтийг уншив. Эмч нарын хэлж буйгаар, би нээлтийн арга хэмжээнд биечлэн оролцож болохгүй юм байна. Миний найз нөхөд надад хүндэтгэл үзүүлж манай оронд иржээ. Би тэдэнд талархаж, бүгдийг нь тэвэрч чадахгүй байгаадаа их харамсч байна хэмээн илгээлтдээ онцолжээ.
Гавана хотод 64 орны 1800 орчим зочид иржээ. Тэдний дотор Болив, Гайтийн Ерөнхийлөгч Эво Моралес, Рене Преваль, Никарагуагийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Даниэль Ортега, Колумбийн зохиолч Габриэль Гарсия Маркес, Аргентины хөлбөмбөгч Диего Марадона нар байна. Фиделийн сайн найз, Венесуэлийн лидер Уго Чавес хүрэлцэн ирж чадсангүй. Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь хүндэтгэх шалтгаан болжээ. Тэр ялалт байгуулбал хамгийн түрүүнд Гаванад очно хэмээн амласан байна.
Ф.Кастро тэргүүтэй хувьсгалчид Гранма хөлгөөр арал дээр буусны 50 жилийн ойд зориулсан цэргийн парад Гавана хотын Хувьсгалчдын талбайд болов. Парадыг ахаасаа улс орны эрх мэдлийг шилжүүлж авсан Рауль Кастро хүлээж авлаа. Цэргийн парадыг 300 мянган үзэж сонирхжээ. Гаванад сүүлийн 10 жилд цэргийн парад болоогүй юм.
Командлагчийн эрүүл мэндийн талаар олон цуу яриа, таамаг эргэлдэж байна. Америкийн тусгай албадын мэдээллээр Фидель ходоодны хорт хавдрын сүүлчийн үе дээр байгаа гэнэ. Удирдагчийг эм, тариагаар л аргацааж байгаа ажээ. Америкуудын үзэж буйгаар Фидельд 2-6 сарын нас үлдээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button