Киви хамтлагийн дуучин Халиун хамтлагаасаа гарахаас өөр аргагүй болжээ

Рок попын урлагт өөр өөрийн гэсэн өнгө төрх имиджээрээ онцгойрон гарч ирсэн охидын гурвал болох Киви хамтлаг нэг гишүүнээ үзэгчдийн суудалд суулгалаа. Ука хэмээх шаргал үст бүсгүйгээр ахлуулан, Халиун гэх монгол бүгүйгээр хоолой хийн, Намуунаа бүсгүйгээр өнгө төрөхөө улам тодотгож байсан Киви хамтлагийнхан хоёр дахь бие даасан цомогоо худалдаанд гаргахаасаа өмнө нэгийгээ үдлээ.
Киви хамтлагийн нэг гишүүн гарсан талаар хамтлагийн продюсер Б.Ангирмаа ийнхүү тайлбар өгч байна.үideo1
Хамтлагийн дуу хоолой болсон Халиунаа өнөөдөр үзэгч болж байгаа хэдий ч тэрээр Хүмүүнлэгийн элч дуучин Анхаатай хамтран дуэт хийн цахиур хагалах юм гэсэн. Гэвч үрийн зулай үнэрлээд олны дунд явах тэр нэгэн цагт дуу хуураараа дахин учирах юм байна. Хамтлагийн продюсер Б.Ангирмаа шинэхэн гишүүнээ ихэд магтаж байгаа бөгөөд Шинэ жилийн үдэшлэг дээр өөрийгөө хэн болохоо урьж дуулуулсан байгууллага хамт олонд харуулаад дараа нь хоёр дахь цомогт багтах ажээ.

Энэ сарын нэгэнд Киви хамтлаг байгуулагдсаны нэг жилийн ой болсон бөгөөд ойтой зэрэгцэн сюрприз дүүрэн болжээ. Тухайлбал хамтлаг төрсөн өдрийн анхны лаагаа үлээж дуусмагц, Халиунаа бие давхар болсоноо зарлаж, Ангирмаа хамтлагаас гаргах болсон талаар зарласан байна. Ийнхүү байгуулагдсан цагаасаа хойш хоёр ч гишүүнээс үдээд байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button