Канад оюутнууд усны нөөц судаллаа

Энэ хамтын үйл ажиллагааны эхний үе шат нь Иоркын Их Сургуулийн магистр оюутнууд усны нөөцийн судалгаа болон МУИС дахь тус судалгааны чиглэлийн судлаачидтай мэдлэгээ солилцохоор тус оронд ирсэн явдал байж. Иоркийн Их Сургуулийн Полл Мармер, Роберта Хавкинс, Корисс Моир нарын гурван Канадын магистр оюутнууд өнгөрсөн 10-р сарын эхнээс эхлэн Монголд ажиллаж байна.

Тэд усны нөөцийн нэгдсэн менежментийн олон янзын асуудлуудыг нэгтгэж түүнтэй холбоотой хурал, семинар үйл ажиллагааңд оролцох явдал бөгөөд уг ажлыг МУИС-ийн Ус Судлалын Төвөөр дамжуулан усны нэгдсэн менежментийн талаар магистрын шинэ хөтөлбөрийг дэмжихэд зориулагдан ажиллаж байна.

Усны нөөцийн нэгдсэн менежмент нь хүрээлэн буй орчныг хамгаалах ба эдийн заегийг хөгжүүлэх зэргээр нийгэмийг тэнцвэртэй байлгахын тулд төрөл бүрийн байгууллага, хүмүүсийн хооронд хамтын ажиллагааг урамшуулах зэргээр шинжлэх ухааны олон салбарыг хамрах ойлголт юм байна. Энэ удаад Өмнөговь аймагт Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах нэртэй төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэ төслийн зорилго нь орон нутагт түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд оршиж өнөөдөр ч гэсэн судлагдаж байна.

Монгол Канад хоёр орны магистрандууд хамтран Говийн Бага Дархан Цаазат Газрын А хэсэгт орших хоёр малчны нөхөрлөл болон Дархан Цаазат Газрын Орчны бүсэд зундаа ногоо тарьдаг хоёр ногоочин нөхөрлөлд зочилож эдгээр нөхөрлөлүүдэд Орон нутгийг оролцооны аргаар үнэлэх аргаар нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч тэдний усны нөөцийн асуудал ба тухайн асуудлын амжиргаанд нөлөөлөх байдлын талаар судалсан ажээ.

МУИС-ийн Экологи эрдэм клбуын тэргүүн Д.Түвшинжаргал усны нөөцийн судалгааны талаар ийнхүү тайлбар өгч байна.үideo1Уг судалгаагаар дамжуулан устай холбогдсон бэрхшээлтэй асуудлуудыг нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны түвшинд хэрхэн шийдэж болох талаар хэлэлцэж дүгнэсэн бөгөөд бүх нөхөрлөлүүд өөрсдийн амжиргааг дээшлүүлэхэд устай холбоотой хязгаарлагч хүчин зүйл болон олон утгаар усыг хамгаалахад хэрэгтэй зүйлсийг тодорхойлжээ.

Иоркын Их Сургуулийн оюутнууд удахгүй Канадад очиж Монголд хийсэн судалгааны үр дүнд дүгнэлт хийх бөгөөд уг судалгаа нь Монгол болон гадаадын усны нөөцийн талаар сонирхсон хэн бүхэнд чухал ач холбогдолтой мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллэж байсан юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button