Чингисийн эх орон түүний нүдээр

Тэрээр уг үзэсгэлэндээ чингисийн эх орны өнцөг булан бүрт өрнөж байгаа үйл явдлыг гаргахыг хичээсэн байна. түүний уран бүтээлийн үзэсгэлэн 6 хэсгээс бүрдэж байгаа. Хэсэг тус бүртээ өөр өөр санааг илэрхийлэхийг оролдсон гэсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн тухай зургийн цомогтоо Их хааны төрсөн нутаг гэсэн санааг илүү гаргаж өгөхийг хичээсэн бол жагсаал цуглаан гэсэн хэсэгтээ өнөөгийн монголчуудын бухимдал, гомдлыг түлхүү үзүүлжээ.
Хэнтий
Хүүхэд багачууд
Байгаль дэлхий
Ниймгэм улс таөр
Жагсаал цуглаан
Утаа униар гэсэн сүүлийн үед тулгамдаад байгаа асуудлуудыг үгээр бус нүдний мэдрэмжээр илэрхийлж чадсан сайхан бүтээлүүд болж чаджээ. Тэрээр 2 жилийн хугацаанд авсан 1000 гаран зурагнаас 200-аадыг нь сонгон авч энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд фото зургийн ертөнцөд нэгэн залуу хүн нэмэгдэж байгаа гэдгээ мэргэжил нэгтэнгүүддээ зарлахыг хүссэн гэнэ.
Ингээд зураачийн сэтгэгдлийг сонирхоно уу
үideo1
Д.Давааням 1988 онд төрсөн.
1996- 2006 онд Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийг төгссөн
Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Английн хүүхдийг ивээх сантай хамтран хэрэгжүүлэсэн FOCUS on KIDS буюу Хүүхэд ба дуран гэрэл зургийн дугуйланд хагас жил хамрагдсан
Бизнес улс төр сэтгүүлийн зурагчин
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нинагийн нэрэмжит Бидний орчин миний дуранд уралдаанд Хайрлахгүй бол… зургаараа 2-р байр эзэлж мөнгөн медальт
Хүний эрхийн үндэсний комиссын 5 жилийн ойд зориулж зохиогдсон Хүний эрх фото дуранд уралдаанд Утаан доторх Улаанбатар зургаараа 3р байр эзэлсэн гэх мэт
Ийн нэгэн залуу уран бүтээлч фото зургийн ертөнцөд шинээр мэрндэлсэн гэдгээ зарлаж, ард түмэндээ анхынхаа үзэсгэлэнгээ толилуулаа. Та бүхэн түүний фото дуранд Чингисийн эх орон хэрхэн буусныг сонирхоорой.

/Оллоо.МН/Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button