Захиргааны хэргийн шүүхээс мэдээлж байна

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс олон нийтэд зориуласан ажлынхаа хүрээнд Багахангай дүүргийн засаг даргын тамгын газар болон хороодын засаг дарга нар, цагдаагийн ажилтнууд, дүүргийн иргэд, хөдөлмөрчид, аж ахуй нэгж байгууллагуудад зориулан Захиргааны хэргийн шүүхийн талаарх сургалт зохион байгууласан байна. Тус сургалтаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах болон ямар үед энд хандах гэх мэт олон асуудлаар олон нийтэд мэдлэг өгсөн бөгөөд уг сургалтын орон нутгийн шүүхээс зохион байгуулж, Ерөнхий шүүгчийн туслах Д.Дамдиндорж, шүүгч Х.Батсүрэн нар хичээл заалаа. Мөн үеэр Налайх дүүргийн шүүгч Энхбилэг, Олзод нар шүүгчийн туслах Н.Дамдинсүрэн иргэдтэй уулзаж, өргөдөл нэхэмжлэл хүлээн авах болон шаардлагатай мэдээллийг өгсөн байна.
энэ талаарх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Д.Дамдиндоржийн яриаг сонирхоно уу
үideo1
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс энэ төрлийн үйл ажиллагааг жил болгон уламжлал болгон зохион байгуулж байгаа. Мөн тус шүүхээс уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг бол бүх дүүргийн засаг дарга нар болон нийслэл дүүргийн газрын дарга, тамгын газрын дарга нар, ажилтнууд оролцсон Кофе конференс уулзалт юм. Уг уулзалтаар тус дүүрэг, газрын албадад хандаж байгаа иргэдийн маргааныг шйидвэрлэхдээ түргэн шуурхай, чирэгдэлгүй хуулийн дагуу үйлчлэх, захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх, тухайн хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтнууд гүйцэтгэж иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгөх, газар олголттой холбоотой маргаан ихэсч буй шалтгаан болон бусад асуудлуудыг хөндсөн чухал уузлалт болсон байна.
Иймээс нийслэлийн засаг даргын болон бусад оролцогчдоос уг уулзалт, семинарыг жил болгон хийх хүсэлтийг тус шүүхэд тавилаа.
2005 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 299 нэхэмжлэл хүлээн авч, 167 захиргааны хэргийг шийдвэрлээд байсан бол 2006 оны 11 сарын байдлаар 344 нэхэмжлэл хүлээн авч, 197 хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтаны шийдвэртэй холбоотой гомдол их байгааг харуулахын зэрэгцээ захигааны хэргийн шүүхийн талаарх иргэдийн ойлголт дээшилж байгаа сайн үзүүлэлт юм. Мөн 2005 онд нийт хүлээн авсан гомдолын 26, шийдэвэрлэсэн хэргийн 27 хувь нь газрын маргаан байсан бол 2006 оны 12 сарын 04-ний байдлаар нийт хэргийн нэхэмжлэлийн 35, шийдвэрлэсэн хэргийн 31 хувь нь болж өссөн, захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу биелүүлэхгүй байгаа нь харагдаж байна.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button