Монголд хөдөлгүүрийн тос үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт-ийн уулын баяжуулах үйлдвэрийн шатах, тослох материалын баазыг түшиглэн 2005 онд байгулагдсан бөгөөд бүх төрлийн моторын тос, хүч дамжуулах ангийн тосыг тосолгооны материал үйлдвэрлэпдэг байна. тус компанийхан моторын тосныхоо чанарыг болон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Монголын стандарт хэмжил зүйн үндэсний төвийн тусгай зөвшөөрөл бүхий АРМ-1-ийн лаборатори баталсан бөгөөд 120 тоннын Белаз маркийн АНУ-ын Камминз хөдөлгүүрт туршилт явуулан амжилттай болсон юм. Мөн УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн илчит тэргэнд шинэ тосоо туршилтанд оруулж үзэж байна.
Уг тосны зууралдлагын чанарыг болон бусад шинж чанарыг импортоор оруулж ирдэг бусад тос, маслотой харьцуулж үзэхэд өндөр үнэтэй тэдгээр тосноос даруй ажиллах хугацаа нь 1-1.5 дахин илүү байсан бөгөөд үнэ нь ч хямд байв. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирдэг тос нь 800 мотоцаг ажилладаг бол уг тос нь 1200 мотоцаг ажилласны дараа шинжилэхэд өөрийн үзүүлэлтээ алдаагүй байна.
АНУ болон ОХУ-д үйлдвэрлэсэн нэмэлт бодисуудыг ашиглан Америк технологийн дагуу хийсэн дээд зэргийн чанартай синтетик бүх улирлын моторын энэхүү тос нь Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, моторын хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна элэгдэл хорогдлоос бүрэн хамгаалах гэсэн. Мөн компаний удирдлагууд сүүлийн үед гаднаас орж ирж байгаа Солонгосын тоснуудыг бодвол 20 дахин чанарыг амжлаж байсан.
Алхана трейд ХХК-ны захирал Ц.Анандбазар ийн ярилаа.
үideo1
Мон-Аме-Квалитет компани нь өндөр технологийн дагуу сард 600 тн минерал, синтетик болон хагса синтетик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. АНУ-ын Majoil корпраци болон ОХУ-ын Квалетит эрдэм шинжилгээний нийгэмтлэгийн орчин үеийн технологийн горим, жорын дагуу үйлдвэрлэгдэж буй тул тосноос үнийн хувьд харьцангуй хямд гэнэ. Тодруудбал, манайд зарж борлуулж байгаа тосноос 14 хувиар хямд байх боломтой ажээ.
Монгол улсын засгийн газраас импортын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр солих бодлогын дагуу энэ нь тун авууштай зүйл болж байгаа нь мэдээж.
Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Majoil корпраци нь 1997 онд байгуулагдсан. Тос тосолгооны бүтээгдэхүүнээр АНУ-даа топ 3-д, дэлхийд 10-ын дотор багтдаг томоохон компани аж. Тэдний бүтээгдэхүүнийг Орон даяар, Баруун европоор, Узбекстан зэрэг улсуудад өргөн хэрэглэдэг гэнэ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button