Нэг хүний хэргээр олон хүний амьдралыг аварч болно

Стратегийн өмгөөлөл гэдэг тодорхой хүмүүст хуулийн амьдралд нийцэхгүй заалтуудаас болж учирсан хохирол, шударга бус явдлуудаар дамжуулан хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, нийгмийн сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх зорилготой өмгөөллийн ажиллагааг хэлдэг байна.

Хоёр өмгөөлөгчид эхний удаа 1000 гаруй төгрөгийн хулгайн хэрэгтээ 11 жилийн ял сонссон Хэнтий аймгийн Ариунцэцэг хэмээх бүсгүйг өмгөөлөх гэж байгаа аж. Ариунцэцэг нь аргагүй хамгаалалт хийсэн үүний үр дүн нь 11 жилийн ял. Нийгэмд 1700 төгрөгийн хохирлоо барагдуулсан ч давтан хулгай хийсэн гэсэн шалтгаанаар 13 хоногтой охиноо тэврээд 11 жилийн ялтайгаар эмэгтэйчүүдийн хорихын хаалгыг татжээ.

Харин бусдыг өмгөөлж яваад хэрэгт холбогдсон Мөнх-Эрдэнээс байцаагч нь гар утасны мөнгө нэхэхэд өгөөгүй тул Чамайг шоронд хатаана хэмээн заналхийлснээ хэрэгжүүлж 17 жилийн ял тулгасан байна.
Хүний эрхийн хуульчид эдгээр хэргүүдийн талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатанд өргөдөл өгч шалгуулах, ёс зүйн зөрчил гаргасан байцаагч Наранбаатарыг шалгуулах хүсэлтээ Улсын ерөнхий прокпурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах албанд гаргаад байгаа аж.

Ариунцэцэг болон стратегийн өмгөөлөл хэрэгтэй хэн бүхний талаар өмгөөлөл явуулахаар ажилдаа ороод буй өмгөөлөгч М.Ичинноровын ярианд анхааралаа хандуулна уу?үideo1
2002 оноос эхлэн стратегийн өмгөөлөл хийж ДОХ-той хэмээн гүтгэгдэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан Дарханы Болорчулуун цаазлуулах ял сонссон, Завханы Эрдэнэ-Очир, Төв аймгийн Ганбат нарын хэргээр дамжуулан хууль эрх зүйн тогтолцоог шинэчлэх, хуулийн гажуудлыг залруулах, хүний эрхийн талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд Ичинноров ажиллаж байжээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button