Рор Diүa mongolia-2006 талаар дуучид өөрсдөө

Монголын шилдэг поп эмэгтэй дуучдаар МУГЖ Б.Сарантуяа, НYБ-ын хүүхдийн элч дуучин МУГЖ Т.Ариунаа, СТА С.Наран, СТА Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа нар шалгарсан бөгөөд эдгээр уран бүтээлчдийг Монгол ньюс компаниас ард түмний дунд явуулсан санал асуулга тодоруулсан юм.

Diүa хатагтай нарыг танилцуулж байна.үideo5
Рор Diүa гэж чухам юуг өгүүлж байгаа талаар МУГЖ Б.Сарантуяа ийнхүү тайлбар өгч байна.үideo1Оскарын шагнал гардуулах ёслолын өмнө одоод улаан хивсэн дээгүүр гоёмсог даашинз зүүсэн гоёлоо гайхуулан хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах мөч бөгөөд энэ нь өнөөдөр боллоо.

Рор Diүa хэмээн ард түмнээс өргөмжлөгдсөн МУГЖ Т.Ариунаа өөрийнгөө ийнхүү илтгэж байна.үideo2
Монголын шилдэг Diүa энэ сарын 8, 9-нд Diүas Mongolia-2006 ёслолын ажиллагаанд эв нэгдэл, эрх чөлөөний төлөө эвлэлдэн нэгдэх гэж байна.

БНХАУ-д урлагийн менежментийн магистрантурт суралцаж буй СТА С.Наран мэргэжлийн нүдээр Рор Diүa юу гэж үзэж буйгаа болон өнөөдрийн гоёлоо сэтгүүлчдэд сонирхуулсан юм.үideo3
Diүas Mongolia-2006 хэмээх шилдэг эмэгтэй дуучдын нэр хүндийг илтгэх тоглолт жил бүр АНУ-ын хотод зохиогддог бөгөөд зиндаа заасан эрхэмүүд уг тоглолтыг үнэ хаялцан үздэг түүхтэй. Тэгвэл манай улсад энэ жил анх удаагаа зохиогдож байгаа юм.

Рок попын ертөнцөд нялх од хэмээн нэрлэгдсэн СТА С.Сэрчмааг Монголын Diүa хэмээн сонгосон байна. Энэ талаар тэрээр ямар сэтгэлтэй байгаагаа болон өөрийн үдшийн даашинзаа танилцуулж байна.үideo4
Diүas Mongolia-2006 ёслолын ажиллагаа нь хоёр үдэш зохиогдох бөгөөд бие даасан уран бүтээлээр бүтэн цагийг өнгөрөөж, хослон дуулан хоёр дахь цагтаа шилжих аж. Төгсгөл хэсэгт эв нэгдлийн билэгдэн хамтран дуу дуулж уран бүтээлийн андууд урлагийн хамтран зүтгэгчид гэдгээ нотлох юм байна.

Yзэл бодолдоо үнэнч, бардам, авьяаслаг хэдий ч зарим нэгэнд бол адайр муухай ааштай хатагтай нарыг дэлхийн хөгжмийн ертөнцөнд Diүa хэмээн нэрийддэг байна. Харин манайд бол олны дундаас Поп хатагтай хэмээн өргөмжлөгдсөн Сараа, Эрос хэмээн цоллуулсан Ариунаа, Хайрын дууч шувуухай хэмээгдэх Сэли, Хүчтэй хоолой гоороо танигдсан Наран, Алтанцэцэг нар Diүa хэмээх шинэ нэрийг аваад байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button