Хятад руу цахилгаан экспортлох гурван цахилгаан станц барина

Түүхий нүүрс хямдхан экспортлох бус цахилгаан экспортлох нь илүү ашигтай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр талд харилцан ашигтай байх нь чухал гэдгийг онцоллоо.
Монгол улсад нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулах, БНХАУ-д цахилгаан экспортлох хамтарсан төслийн талаар Түлш эрчим хүчний яамны сайд Б.Эрдэнэбат болон Хятадын Улсын цахилгаан сүлжээ корпораци, Лу Нэн группын төлөөлөгчид Ерөнхий сайдад танилцуулсан юм.
Төсөл ёсоор нүүрсний гурван ил уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулахад 6х600 МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж, 500 кВ-ын тус бүр 3600 МВт хүртэлх хүчин чадалтай хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дзамжуулах шугам байгуулах асуудлыг судалж байна. Уг төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал нь 3 тэрбум ам.доллар, үүнээс цахилгаан станц 1.6 тэрбум ам.доллар, Шивээ-Овоогийн уурхайн өргөтгөлд 500 сая ам.доллар, цахилгаан дамжуулах шугам, холбогдох дэд станц, тоног төхөөрөмжинд 900 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарч байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button