Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөлийн гишүүд хуралдана

Иймээс уг илтгэлд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын илтгэлийг Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц HYБ-ын Тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт -Монгол Улсад сэдвээр боловсруулж, энэ оны 12 дугаар сард багтаан НҮБ-ын Хүүхдийн санд илгээх юм.
Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөл гишүүд энэ удаагийн хуралдаанаар Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц НҮБ-ын Тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай Монгол Улсын тайлан илтгэлийн төслийг хэлэлцэх, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтийн шалгуур үзүүтэлтүүдийг боловсруулах болон Хүүхдийн Эрхийн Олон Улсын хорооны зөвлөмжийн дагуу Хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах талаар ойрын хугацаанд авах арга хэмжээний саналыг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм.
Дашрамд дурьдахад Монгол улсын Еренхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ 2 дахь удаагийн хурлаа хийх гэж байгаа бөгөөд цаашид хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих, олон нийтийг үнэн бодитой мэдээллээр хангах, байгууллага газрууд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад Зөвлөл болон түүний ажлын алба – Хүүхдийн төлөө Үндэсний газрын гол үйл ажиллагаа чиглэх болно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button