Сайд нар гадаадад томилолтоор ажиллана

Сайд Д.Тэрбишдагвын ажлын удирдамжийг гишүүдийн гаргасан саналыг тусган, Ерөнхий сайд батлахаар тогтов.
ХХАА-н сайд Д.Тэрбишдагва Чехийн Хөдөө аж ахуйн сайд болон Унгарын газар тариалан, хөдөөгийн хөгжлийн сайдтай тус тус уулзаж, салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар ярилцаж санал солилцох юм.
БНТурк улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урилга болон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрыг төлөөлөн оролцуулах тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн НХХ-ийн сайд Л.Одончимэдийг 2006 оны 12-р сарын 3-10-ны өдрүүдэд БНТурк улсад айлчлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал өгнө
УИХ-ын гишүүн С. Баярцогт нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцэж, тодорхой санал боловсруулан төсөл санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button