Өнөөдөр олон улсын сайн дурынхны өдөр

Копенгагений уулзалтын үеэр сайн дурынхны эрхэм үйл ажиллагааг тусгайлан зааж хэсэгчилэн дурдаагүй ч нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд сайн дурынхан, нийгмийн сайн дурын бүлгүүдийг оруулах хувь нэмэр асар их бөгөөд ямагт чухал байр суурь эзэлж байдгийг дурджээ.Уг уулзалтаас гарсан үр дүнгийн хэрэгжилтийн хангах тухай хэлэлцэхээр Ерөнхий ассемблей 1999 оны тавдугаар сард хуралдсан бөгөөд бэлтгэл ажлын хороо байгуулах тусгай хуралдааны үеэр Японы Засгийн газар нийгмийг хөгжүүлэх үйлсэд сайн дурынхны гүйцэтгэх үүргийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж энэ тухай 2000 оны зургадугаар сарын тусгай хуралдаанаар тусгайлан хэлэлцэхийг санал болгосон юм.
Уг тусгай хуралдаанаар 2001 оныг олон улсын сайн дурынхны жил болгохтой холбогдуулан сайн дурын ажилтнууд дээр дурдсан асуудлаар танилцуулга тайлан бэлтгэн танилцуулах ёстой бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар санал санаачлага гаргахаар болсон байна.

САЙН ДУРЫН YЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ

Сайн дураараа аливаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал нь бараг бүх соёл иргэншилт нийгмийн салшгүй хэсэг байсаар иржээ.
Сайн дураараа тусална гэдэг нь тухайн хувь хүний сэтгэлийн угаас үзүүлсэн дэмжлэг байдаг ба яаж туслав, ямар үр дүн өгөв гэдэг нь тухйн хүнийг сэтгэл хангалуун явахад нөлөөлдөг.
НYБ-ын хүрээнд хэрэгжиж байгаа хүмүүнлэг тусламжийн хөтөлбөр, техникийн хамтын ажиллагааны тусламж, энхийн үйл хэрэгт сайн дурынхны гүйцэтгэж байгаа ажлууд тооны төдийгүй чанарын хувьд онцгой байр суурьтай болж байна. Бичиг үсэгт сургах, халдварт өвчний эсрэг дархлаа тогтоох болон байгаль орчныг хамгаалах зэргээр олон салбарт явуулж байгаа төрөл бүрийн кампанит ажилд сайн дурынхны оролцоо зүтгэл зайлшгүй шаардагддаг.

САЙН ДУРЫНХНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭРYYД

Сайн дурын үйл ажиллагааг ямар нөхцөлд, ямар орчинд явуулж байгаагаас шалтгаалан төрөл бүрийн хэлбэр, ангилалд хуваадаг.
Ер нь сайн дурын үйл ажиллагаа үндсэн гурван гол шинж чанартай байна.
1.Сайн дурын үйл ажиллагааг санхүүгийн шагнал урамшуулал авах зорилгын үүднээс хийгээгүй байх ёстой. Гэвч тухайн үйл ажиллагааг явуулахад сайн дурын ажилтнаас шаардагдсан зардлыг нөхөн төлөхийг зөвшөөрдөг.
2.Сайн дурын үйл ажиллагааг сайн дураараа, хувь хүний өөрийн хүсэл зоригын үүднээс хийсэн байвал зохино.
3.Сайн дурын үйл ажиллагаа нь сайн дурын ажилтнаас өөр хэн нэгэнд ашиг, олз авчрах зорилгогүй байх ёстой. Сайн дурын аливаа үйл ажиллагаа нь тухайн үйлсийг бүтээж байгаа сайн дурын ажилтанд тодорхой хэмжээгээр ач холбогдолтой, үр нөлөөтэй байдаг.
Дээр дурдсан шинж чанаруудыг харгалзан үзсэний эцэст сайн дурын үйл ажиллагааг үндсэн дөрвөн хэлбэрт ангилж болох юм. Yүнд
•Харилцан туслалцаа үзүүлэх буюу өөртөө туслах сайн дурын үйл ажиллагаа
•Бусдад энэрэн нигүүлсэх үйлсийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйл ажиллагаа
•Нийгмийн төлөөх аливаа үйл ажиллагаанд оролцох сайн дурын үйл ажиллагаа
• Бусдыг өмгөөлж, тэднийг хамгаалах, кампанит ажилд оролцох сайн дурын үйл ажиллагаа зэрэг болно.
Гэвч энэхүү сайн дурын үйл ажиллагааны хэлбэрүүд улс гүрэн бүрт өөр өөрийн гэсэн онцлогтой, ялгаатай байж болно. Өөрөөр хэлбэл, сайн дурын үйл ажиллагаанд тухайн орны эдийн засаг, нийгэм улс төрийн нөхцөл байдал, түүний хөгжлийн үе шат зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

САЙН ДУРЫН АЖИЛТАН ГЭЖ ХЭН БЭ

Сайн дурын үйл ажиллагаа нийгэмд үр ашгаа өгөөд зогсохгүй тухайн сайн дурын ажилтанд ч мөн тодорхой хэмжээгээр үр нөлөө авчирдаг.
Сайн дурын үйл ажиллагаа нь тухайн нийгэмд эдийн засгийн чухал хувь нэмэр оруулдаг. Сайн дурын үйлсэд хүчин зүтгэх талаар улс даяараа анхааран ажилладаг хэд хэдэн орнуудад үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулсан сайн дурынхны хувь нэмэр хамгийн багадаа 8-14 хувь гэж тооцогджээ.
Олон нийтийн оролцоог дэмжих явдал аливаа нийгмийн хөгжил, удирдлагын сайн тогтолцооны салшгүй хэсэг болж ирсэн. Иймээс ч сайн дурын үйл ажиллагаанд орлцоно гэдэг хувь хүн иргэнийхээ үүргийг биелүүлж итгэл үнэмшилтэй, илүү тогтвортой нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь нэгэн хэв загварт орж гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрж суугаа тухайн хүмүүст нийгэмдээ илүү ойртож, нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олж авахад тусладаг. Жишээлбэл, сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгний анхаарал халамжийг хүртээд сууж байгаа идэвхгүй иргэн байсан сөрөг байдлаасаа гарахад энэхүү эрхэм үйлс тусалжээ. Yүний нэгэн адилаар сайн дурын үйлсэд хүчин зүтгэж байгаа залуучуудад өөрийгөө хөгжүүлэх, амьдарч ажиллаж буй нийгэмдээ бие хүн болон төлөвшихөд үнэтэй дадлага сургууль нь болдог байна.
Сайн дурын үйлс нь ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах асуудалд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Цалин хөлстэй ажил хайж байгаа хүмүүс сайн дураараа аливаа үйл ажиллагаанд оролцох нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, ажлын байртай болох асуудлаа илэрхийлж болох хүмүүстэй танилцан тодорхой харилцаа холбооны сүлжээнд орж зах зээлийн ур чадварт суралцах боломж олгодог. Сайн дурын үйл ажиллагаанд хүчин зүтгэх нь шинэ ажлын байр буй болгох замыг нээж өгөх бөгөөд, хэрэв та үр бүтээлтэй, шаардлагатай үйлчилгээг санаачилж чадвал төрийн аливаа байгууллага таны ажлыг дэмжиж хамтран ажиллаж хожим цалинтай ажилтай болох юм. Жишээлбэл, сайн дурын ажилтнуудын санаачилсан ДОХ-ын аюулаас сэргийлэх дэлхий нийтийн аян төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт олон мянган хүмүүсийг ажлын байртай болгосон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button