Танк-ны хүүхдүүд гэрэл гэгээ хүсч байна

Холбогдох байгууллагуудын хамгийн сүүлд гаргасан судалгаагаар орчим хүүхэд траншейнд амьдарч, 150 орчим хүүхэд хараа хяналтгүй тэнүүчилж явна. Томчуудын энэрэл, халамжинд өлгийдүүлэн өсч өндийх насандаа бяцхан хүүхдүүд ийнхүү хүний ёсноос гажууд ч юм шиг байдлаар өдөр хоногийг төөрүүлсээр… Хүн болгон шахам ингэж дуу алддаг ч үнэн хэрэгтээ хэн ч тэднийг өрөвдсөнгүй. Хүүхдүүд өнөө хэр өөрсдиинх нь нэрлэснээр танкандаа л толгой хоргодож байна. Танк гэдэг нь бидний нэрлэдгээр траншейн. Траншейныг бидний олонхи нь үнэндээ ямархуу орчин нөхцөл болохыг мэдэхгүй, бүр мэдрэх ч үгүй. Тэгвэл амьдрал гээчийн хамгийн хөнгөхөн ачааг ч даах тэнхэлгүй бяцхан хүүхдүүд том¬чуудын төсөөлж ч чадахгүй ахуйд толгой хоргоджээ. Турьгүй жаахан хүүхдүүд амьдралын хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч, амьд явах гэж тэмцэж байна. Үнэн хэрэгтээ тэд сайн дураараа л амьд явж байх шиг. Тэдний амьдрал хэрхэн өрнөдгийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Бага ч болов мэдрүүлэхийн тулд тэдний амьдралын зах зухаас ч гэсэн дэлгэхийг бид зорьсон. Ингэхэд танк -ны хүүхдүүд ямар дуу дуулдгийг, ямар дуунд дуртай байдгийгдээд тивдамьдрагчид яагаад ч мэдэхгүй байх. Тэд

Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд
Хүж дэлхийдээ би хүслээ шингээж дуулмаар байна
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй гэж дуулдаг юм. Энэ дуу тэдний хамгийн дуртай дуу. Байхгүй бүхнээ хүүхдүүд ийм дуугаар нөхөж амьдардаг. Дуундаа бас уярч амьдардаг. За яахав, тэд ийм дуунд дуртай байдаг юм байж. Хамгийн чухал нь тэд бор ходоодоо юугаар борлуулдаг юм бол. Энд тэндхийн ресторан, зоогийн газрын хогийн цэгээс түүсэн хоолны үлдэгдлээр тэд өл залгуулдаг гэнэ лээ.
Бүр тансаглалаа гэхэд 150 төгрөгийн бэлэн хоол авч иднэ. Бэлэн хоолны мөнгө тэдэнд хялбар олдоод байхгүй. Олны хөлийн газар гуйлга гуйж л олно. Ходоодоо ингээд аргалчихаж болж л байгаа юм байна.
Хувцас хунараа яаж базааж явдаг юм бол доо. Базаах ч юу байх вэ. Байгаа хувцсаа хэдэн cap, бүр хэдэн жил ч хамаагүй өмсдөг. Хиртэй хувцсаа урагдаж, салбартал нь эгэлдэргэлж яваа халтар жаалуудыг та бишгүйдээ л нэг хараа байлгүй.

Халамжийн төвүүдийн тараадаг хуучин хувцас тэдний хувьд биднийхээр бол шинэ жилийн гоёо. Хааяахан нэг халамжийн зарим төвүүд хүүхдүүдэд хувцас тараадаг юм гэсэн. Хоол, бас хувцасны асуудлыг ингэсхийгээд шийдчихдэг. Харин хоноглох ор, дэр, дэвсгэр, хөнжил гэж юу байдаг бол. Энэ асуултын хариуг Байдаггүй гэсэн ганц л үгээр өгчихөж болно. Урин дулаанд Туул голын бургас, хүйтэн өвөлд бол танкан дотроо бие биенийгээ дэрлээд л унтаад өгнө. Хүүхдүүд ингэж л амьдардаг юм билээ. Ингэхэд ямар хүмүүс хүүхдээ ийм амьдралд оруулдаг юм бол. Магадгүй та ядуу, орох оронгүй, мэдлэг мэргэжилгүй хүмүүс, нэг үгээр хэлбэл нийгмийн эмзэг хэсгийнхэн гэж хэлэх байх. Тэгвэл
та эндүүрч, алдар нэртэй аав ээжүүд хүртэл хүүхдээ гудамжинд хаячихсан байсан гээд боддоо. Шулуухан хэлэхэд дуучин олны танил болсон дуучин Бямбажавын хөөрхөн хоёр хүү траншейнд амьдарч байгаа. Бас алдарт уртын дууч гэгддэг уртын дуучин Ламзавын хоёр охин ч ийм амьдралд хөл тавьсан байсан. Үлгэрт итгэж өсдөг гэнэн насандаа хорвоогийн хамаг муу муухайг амсан амьдардаг хүүхэд байдаг л юм байна. Гэхдээ тэд ийм амьдралыг өөрсдөө хүсээгүй. Тэд биднээс гэрэл гэгээ ямагт хүсч, гэрэл гэгээ рүү тэмүүлж байдаг юм.

Ардын эрх сонин 236 /514/
Ц.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button