Хүүхдийн мөнгөний эргэн тойронд

Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газар түүний халамжийн төвөөс сумынхаа хэмжээнд мөнгө авах хүүхдүүдийн дэвтрийг нотариатаар заавал батлуулж байж уг мөнгийг өгөх, мөн заавал эхийн нэрээр нь өгнө гэсэн гэж журам тогтоогоод хүүхдийн эцэг /аав/ тэр мөнгөнд ямар эрх зүйн хамаарал байхгүй гэх болсон нь ямар учиртай юм бэ. Бас төрөөд нэг жил зургаан сар болсон хүүхэд эхийн шилжүүлэггүй бол мөн салсан эхтэй эцгээ дагасан хүүхдүүдэд мөнгө олгохгүй тухай ярьж байх юм. Өмнөх жилүүдэд материалаа нотариатаар батлуулсан хүмүүс дахиад нотариатын газрын үүд сахих болов. Сумын Засаг даргын Тамгын газарт сар шахмын өмнөөс оочер дараалал хүссэн хүмүүс цаг заваа баран эргэлдсээр. Бас тэгээд нэг өрхийн дөрвөн хүүхдийн материал дэвтэр батлуулахад 1600 төгрөг гэхэд сард авах 3000-ынхаа талыг нь буцаагаад өгчихнө гэсэн үг. Тэгвэл сумын хэмжээний бүх хүүхдийн мөнгөнөөс хэчнээн зуун мянган төгрөг саах болж байна даа. Ийм байдал удаан үргэлжилбэл эцэг, эхчүүд нь залхаж хүүхдүүд нь төрийн ивээлийг хүртэж чадахгүйд хүрэх нь байна шүү. Нэгэнт эрх зүйн зохицуулалттай юмыг гаж тогтолцоо руу оруулах гээд байдгаа болибол таарна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button