Гэрийн тэжээвэр амьтдаа шинжилгээнд хамруул

-Сүүлийн үед энэ төрлийн халдварт өвчин ихэсч байна. Тиймээс иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараахь арга хэмжээг аваарай.
-Ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй, ундны усаа баталгаатай газраас авах. Ус зөөх, хадгалах сав, гар угаалтуурыг долоо хоногт гурваас доошгүй удаа юүлж цэвэрлэнэ.
-Хүнсний зүйлийг баталгаатай цэгээс худалдан авч хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын горим, хугацаа, сав баглаа боодол, өнгө, үнэр зэргийг сайтар ажигла.
-Хоол хийх, идэхийн өмнө гараа сайтар угааж хэвшээрэй.
-Гэдэсний халдварын үүсгэгчийг дамжуулан тараадаг ялаа, жоом, хул шоргоолж зэрэг шавьж, мэрэгчийн устгалыг улиралд нэг удаа хийлгэж бай.
-Гэрийн тэжээвэр мал, амьтдаа эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг аваарай.

НМХГ-ын Халдвар судлалын хяналтын улсын байцаагч С.ОТГОНЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button