Асгатын мөнгөний ордыг Монголросцветмет-д буцаах болжээ

М.Энхболдын тэргүүлсэн үндэсний эв нэгдлийн Засгийн газар өнгөрсөн баасан гаригт хуралдаж, нэгэн асуудлыг чухалчлан хэлэлцэж шийдвэрлэсэн баримт бидэнд олдлоо. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд …Монгол Улсын Засгийн газрын 2006 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлд Ш.ХЭЛЭЛЦСЭН НЬ Монгол-Оросын хамтарсан Монросцветмет нэгдлийн эзэмшиж байсан Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ 1.Монгол-Оросын хамтарсан Монросцветмет нэгдлийн эзэмшиж байсан Асгатын мөнгөний ордын ашиглалтын 278А тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаа, хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд хохирол учруулж болзошгүй байдалд хүргэсэн гэм буруутай албан тушаалтанд арга хэмжээ авахыг …даалгав. …278А тусгай зөвшөөрлийг буцаан олгохыг …даалгав гэжээ.

Асгатын мөнгөний ордын ашиглалтын 278А тусгай зөвшөөрлииг Үйлдвэр, худалдааны дэд сайд асан О.Эрдэнээ тус нэгдлийн захирлаар очингуутаа 36 доллар төлөөгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгосон хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Ингэхээр уг тусгай зөвшөөрлийг дараагийн хүн эзэмших эрх нээгдэх учиртай аж. Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан энэ алтан боломжийг ашиглаж, Асгатын мөнгөний ордыг улсын стратегийн нөөцөд авахаар бичиг баримт хөөцөлдөж байсан гэсэн мэдээ байгаа юм. Харин Б.Жаргалсайхан сайдыг Японд ажлаар яваа хойгуур Засгийн газар ийн хуралдаж, дээрх тусгай зөвшөөрлийг Монголросцветмет нэгдэлд буцааж олгох болжээ. Дээрх процессыг Төмөртолгойн лицензийн будилаантай төстэй / лицензийг хүчингүй болгоод ах дүү хамаатны нэр дээрээ шилжүүлдэг/, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Ардын эрх сонин 236 /514/
С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button