ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл ТЕГ-ын больхи ажиллагаа Орос Хятадын элэг доог л боллоо

Нисэхийнхний бэлэн байдлыг шалгах санаатай эхэлсэн нууц ажил нь утгаа алдаж орон даяар цацагдаж сүүлдээ гадаадынхны элэг доог болоод дууссан. Онц нууц операци гээд баг өмсөж, буу мөрөвчилсөн чка залуус хүн шалгах гээд өөрсдөө шалгалтанд орж муу дүн авсныг ЗТАЖ-ны сайд онцолж байна. Энэ явдлаас үүдэн ИЗН сайдаг огцрох ёстойг ч сөхөөд байгаа.

-Төмөр замын удирдлагагүй байна. Монгол хүн томилогдож чадах нь уу?
-Төмөр замын асуудал бол ТУЗ-ынхаа хурлаар шийдэгддэг. Түүгээрээ болно. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдэж байхад дахиад Орос хүн тавигдлаа гэхэд ажил байдалтай танилцах гэсээр байтал хугацаа нь дуусна. Энэ нь төмөр замын хөгжил, цаашдын ажилд сайн нөлөөтэй биш гэсэн байр суурь салбарын сайдын хувьд илэрхийлж байгаа.

-Саяхан гарсан төмөр замын ослын талаар засгийн газар хуралдсаныг сонирхоё?
-Хариуцлага сахилга бат алдсан хүмүүст хатуу хариуцлага тооц, удирдлагад нь арга хэмжээ ав гэсэн Засгийн газрын үүрэг даалгавар гарсан. Үүний дагуу л ажиллаж байна.

-Ослын газар дээр та яагаад очсонгүй вэ? Зарим нь мэдэхгүйгээсээ болоод тэр гэж тайлбарлаж байгаа?
-Би тэр өдөр Монголын төмөр замын хэтийн болон ойрын хөгжлийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж байсан. Би эрчим хүчний, том хүнд үилдвэрийг хариуцаж ажиллаж байсан хүн. Мэдэхгүйдээ биш. Хуулиараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд нь асуудал оруулдаг юм. Р.Рааш бид хоёр цуг явах гэж байсан ч тэр асуудал давхцсан учир явж чадаагүй. Тэр үед дэд сайд байгаагүй. Тэгээд төрийн нарийн бичгийн даргаа явуулсан.

-Онгоц барьцаалсан туршилт хийсэн нь утгаа алдсан шоу болсонд таныг ч буруутгаж багаа?
-Энэ дээр бас л улс төржиж байгаа юм. Улс төрийн соёл гэж баймаар юм. Сэтгүүлчид ч улс орныхоо төлөө ажиллаж байх ёстой. Түүнээс биш ангархай нь бид гэж ийш тийш юм цацаж байх ёсгүй. Терроризмтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж бий, Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам байгаа. Үүний дагуу л хийсэн ажил. Тэрийг чинь мэдээлж хийдэггүй юм. Нууцалж хийдэг юм. Энэ цогц арга хэмжээг 2005 оны 10 сарын 12-нд Ц.Элбэгдорж өөрөө зохиосон. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17-р хавсралтаар үүнийг хий гэсэн үүрэг ерөнхий сайд Ц.Элбэгдорж өгч, Г.Батхүү сайд Тагнуулын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажлын төлөвлөгөө хийсэн. Төлөвлөгөөндөө сорилыг жил болгон явуулна гэж байгаа. Сорил нь нууцаар хийгээд тэр хамрагдсан хүмүүст нь дараа тайлбарладаг дүрэм, журамтай. Ийм л нууц юмыг олон талаас нь ярилаа. Ц.Элбэгдорж ч өөрийнхөө гаргасан тогтоолыг мэдэхгүй ярьж байна. Ингэж улс төржүүлж байх ямар хэрэгтэй юм. Нууцаар хийгддэг, хоёр байгууллагын л асуудал. Ийм асуудлыг ингэж ярьж байгаа нь харамсалтай. Хэрвээ терроизм болчихсон бол ямар арга хэмжээ авч байсан юм, хаана авч байсан юм гээд эргүүлээд асуудал тавина. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад иргэний нисэхийн хамгаалалтын албанд ямар их хариуцлага оногдуулав. Үнэхээр ямар нэг асуудал болох юм бол манайхан сул байна гэдгийг мэдээд үүний мөрөөр арга хэмжээ авах боллоо.

-Ард иргэдээрээ тоглосон дэндүү бүдүүлэг юм биш үү?
-Ард иргэдээрээ заримдаа тоглоно ш дээ. Тоглоомонд оролцож байж, айдас хүйдэсийг нь төрүүлж байж л итгэл үнэмшилтэй болно биз дээ. Ганц хүнд айдас хүйдэс төрж байхад цаана нь 2,5 сая хүнийг аврах асуудал яригдаж байгаа биз дээ.

-Үйл ажиллагааг яг яаж хийсэн юм бэ?
-Онгоцонд байсан бүх хүмүүсийг гаргачихаад хоёр хүнтэй нь уулзаад учрыг тайлбарлаж, тэд ч зөвшөөрсөн. Онгоцны ард нь нэг Япон эмэгтэй байсан. Тэр эмэгтэй толгой өвдөөд байна гэсэн юм билээ. Бид ийм ажиллагаа явуулах гэж байна гэсэн чинь Тэг тэг. Би та нарт саад болохгүй гэсэн. Тэгээд үйл ажиллагаа эхлээд гуравхан минут болж байхад орон гаран юм уу хаашаа юм нэг авгай цүнхээ мартчихлаа гээд хаа холоос гүйж орж ирээд багтай хүн хараад айгаад орилохоор нь шууд татаад оруулчихсан юм билээ. Үйл ажиллагааны дундуур орж ирсэн хүн айсан л байх л даа.

-Тагнуулынхныг буруутгаж байгаа. Та санал нийлэх үү?
-Тагнуулынхан буруутай. Үнэхээрийн бүдүүлэг ажиллаж байгаа байхгүй. Зарим нэг алдаанууд байна. Түүнээс биш бүхэлд нь буруутгаж зүгээр шоудаж байгаатай би огт санал нийлэхгүй байна. Эх орондоо хайртай хайртай гээд л байдаг. Хаана байгаа юм тэр хайр нь. Яг үнэндээ хоёр хөршдөө эх орноо элэг доог болгож байна ш дээ.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button