Хорт бодис хэрэглэдэг болох нь тогтоогдов

Гадаад худалдааны чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй тус компани өнгөрсөн долдугаар сараас машины хөдөлгүүрийн ашигласан тосыг нэрж дизель түлш гаргаж авдаг байсан. Үйлдвэрийн нэг хятад ажилтан химийн хорт бодисонд хордож үхсэн нь тодорхой болсон аж. Мөн ГЕГ-ын лабораторийн шинжилгээгээр Мавсин компанийн ашиглаж байсан 4-5 төрлийн бодис нь үйлдвэрийн зориулалттай, хүний биед хүчтэй үйлчилгээтэй хорт бодис болохыг тогтоожээ. Тус хятадын үйлдвэр 10 гаруй жил хөдөлгүүрийн тосыг нэрсэн бөгөөд жижиг автомашины засварын газрын хаягдал тосыг авдаг байсан гэнэ.

Ц.Цэлмэг
2006.12.5 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button