Асрамжийн газрын байр шатаж багш эмэгтэй амиа алдлаа

Швейцарь үлсын иргэн, 32 настай багш эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт 07.40 цагт Исүсийн сүм шатаж байна гэсэн дүүдлага иржээ. Дүүдлагын дагүү Гал үнтраах байна. Биднийг 11 цагийн үед тэнд очиход галыг үнтраасан байв.
Гэр хороололд байрлах хоёр давхар ягаан байшингийн тал нь шатаж, харласан нүрүү моднүүд нь үлдсэн байлаа. Албаны хүмүүсийн хэлж бүйгаар барилгын 60 хүвь нь шатсан гэнэ. Үг шатсан барилга нь Исүсийн сүм биш хүүхдийн асрамжийн газар аж. Энэ нь Help international нэртэй гадны хөрөнгө орүүлалттай бүяны байгүүллагын нэг салбар юм байна. Гал гарсан дүүдлагыг манаач нь анх өгсөн гэнэ. Албан бүс эх сүрвалжүүдын хэлж байгаагаар гал гарах үед талийгаач багш эмэгтэй дөрвөн хүүхдийн хамт байшинд байсан гэнэ. Энд найман хүүхэд багштайгаа хамт амьдардаг байжээ.

Ахлах ангийн дөрвөн хүүхэд нь хичээлдээ явсан хойгүүр үг золгүй явдал болсон гэнэ. Талийгаач бүсгүйг Изабелла гэдэг бөгөөд тэрбээр бага зэргийн түлэгдэлтэйгээр үгаартаж нас баржээ. Хүмүүсийн ярьж байгаагаар багш эмэгтэй амьд гарах боломжтой байсан гэнэ. Гал ид дүрэлзэж байх үед тэрбээр байшинд үлдсэн ганц хүүхдийн нэрийг дүүдаж, аврахаар байшин үрүү бүцаж орсныг хүмүүс нотолж байна. Энэ галын үеэр нэг хүүхэд үгаартаж эмнэлэгт хүргэгдэж, бүсад нь зүгээр өнгөрчээ. Help international бүяны байгүүллага нь манай оронд үйл ажиллагаагаа явүүлаад 10 гарүй жил болж байгаа юм байна.
Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар энэ онд галын үлмаас 31 хүн амиа алдаад байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлсэн юм.

Монголын мэдээ 238 /2014/
Г.Ананд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button