Мон-Ит Кашмер, BIJ консециумынхан Говь -ийн тендерыг хүчингүй болно

Ингэж үзэх болсон шалтгаан нь Төрийн өмчийн хороон дээр өчигдөр орой болсон Говь компанийн хувчлалын тендерын санал болсон юм. Энэ компанийн хувьчлалд оролцохоор Япон улсын Тошисоокен Инвест ХХК болон Эйч-Эс Секюритис-ийн хамтарсан консерциум, Монгол, Италийн хамтарсан Мон-Ит Кашмер, BIJ гэсэн гурван консерциум өргөдлөө өгсөн байсан.

Говь компанийн хувьчлалын тендерийн санал авах хугацаа өчигдрийн 18.00 цагаар дуусгавар болсон бөгөөд санал хайрцаглан хаах үед Тошисоокен Инвест ХХК болон Эйч-Эс Секюритис-ийн хамтарсан консерциум хоёр л тендерын саналаа өгсөн байна.

Монгол, Италийн хамтарсан Мон-Ит Кашмер, BIJ консерциумын хувьд оройн 17 цаг 58 минутанд Төрийн өмчийн хорооны хаалгаар орсон бөгөөд ТӨХ-ны ажилтаны хүлээж бай гэсэн шаардлагын дагуу хүлээсээр 18.30 минунтанд Тендерт хоцорсон байна гэсэн хариуг сонссоноор Говь компанийн хувьчлалын тендерт өөрсдийн саналаа оруулж чадаагүй байна.

Тендерийн санал авах нь зохион байгууллаттай шударга бус болсон хэмээн Мон-Ит Кашмер, BIJ консерциумын удирдлагууд үзэж байгаа аж. Тиймээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж шүүхэд хандаж энэ тендерын саналыг хүчингүй болгоно гэж мэдээллээ.

Мон-Ит Кашмер, BIJ консерциумын ажилтан Булигаар ХХК-ны гүйцэтгэх захирал М.Батдорж тендерын саналын талаар ийнхүү ярьж байна.үideo1Мон-Ит Кашмер, BIJ консерциумын хувьд энэ удаагийн тендерт ялах бүрэн боломжтой гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллэж байсан бөгөөд манайх авсан тохиолдолд ажлын байр гаргахаас гадна, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг Говь гэсэн нэрээр брэнд болгож чадах байсан. Даанч хувчлалын тендерт саналаа ТӨХ-ны аль эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүсийн үйл ажиллагаанаас болж оруулж чадсангүй хэмээн мэдэгдэж байсан юм. Өнөөдөр төрийн өмчийн хороо энэ санал оруулалтанд хоцорсон Мон-Ит Кашмер, BIJ консерциумын талаар хуралдаж байгаа юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button