Өнөөдрөөс нийт нутгаар хүйтэрнэ

Мөн төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орох юм байна.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав нутгаар энэ сарын 7-ныг хүртэл шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх аж.
Харин Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх юм байна.

Монголын мэдээ 238 /2014/
Б. Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button