Эх орон нам УИХ-д зөвлөлтэй болох уу

Улс төрийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар намын ажлын аппаратын бүтцэд өөрчлөлт хийх, намын дотоод ажил хариуцсан нарийн бичгийн даргын орон тоотой болгох зэрэг асуудлыг ойрын үед шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн УИХ-д Эх орон намын зөвлөл байгуулах боломжийг судалж үзэхийг Эх орон намаас УИХ-д суугаа гишүүдэд, намын бага чуулган хуралдах товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг бэлтгэх ажлын хэсэг байгуулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо. Намын дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх, санал оруулах асуудлыг аймаг, дүүргийн намын анхан шатны байгууллагаар нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button