Эмч нарын буруугаас болж эндсэн хүүхдээ аав нь эх барьжээ

Бид энэ тухай тодруулахаар дүүргийн Эрүүл мэндийн газарт хандсан юм. Тус газрын асуудал хариуцсан албан тушаалтан бидэнд дараахь мэдээллийг өглөө.-Танай төрөх газарт нэгэн харамсалтай хэрэг болсон гэж дууллаа. Энэ талаар тодруулна уу?
-Манай төрөх газарт өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэй төрөхөөр ирсэн. Тэрээр анхны төрөлт, Мөнгөнморьтын харьяат гэсэн. Эмэгтэй төрөх явцад хүүхэд нь бүтэлттэй байсан байна. Төрөлтийг удирдаж байсан эх баригч эмч хайчаар татаж дийлэлгүй аавыг нь төрөх тасагт оруулж татуулсан байсан.
-Хүүхэд нь эндсэн гэсэн үү?
-Тийм. Хүүхэд амьгүй төрсөн. Энэ асуудал цэвэр эмч нар ёс зүйгээ мартсан хэрэг болсон. Гэхдээ төрөлтийн хүндрэл гарсан болохоор эхийг нь аврахаар энэ алхмыг хийсэн гэж эх баригч эмч нь тайлбарласан.
-Тэр өдөр ганцхан эмч ажилласан хэрэг үү. Эмч нар нь зугаалаад явчихсан байсан юм биш үү?
-Эмч нар зугаалганд яваагүй. Харин тэр өдөр эмнэлгийн ажилчид нь хуулийн тэмцээнд оролцож байсан юм.
-Эмэгтэй бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэсэн. Yнэн үү?
-Тухайн үедээ мэдээж хүндрэл гаралгүй яахав. Харин эмнэлгийн дарга нь өвчтөний түүхийг бидэнд үзүүлсэн. Тэнд бичсэнээр эмэгтэйн биеийн байдал хэвийн, өөрөө явж байгаа, эмчийн байнгын хяналтад байгаа гэж байна лээ.
-Одоо энэ асуудлыг яаж шийдэх бол?
-Яг одоо (19 цагийн үед) Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан ирчихсэн хуралдаж байгаа. Ямар шийд гаргахыг хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button