А зэрэглэлийн автомашины уралдаан болно

2006 оны хамгийн сүүлийн авто машины уралдаан тун удахгүй Морин даваа-д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уралдаанд Олон улсын хэмжээний мастер болон шинэ залуу тамирчид хамтран оролцох бөгөөд өнөөдрийн байдлаар 15 машин уралдах мэдүүллэгээ зохион байгууллагчид өгөөд байгаа аж.

Бартаат замын Мастер кросс автомашины А зэрэглэлийн энэхүү тэмцээний ерөнхий шүүгч ОУХМ Х.Ганхүү уралдааны онцлогын талаар ийнхүү ярьж байна.үideo1Энэ удаад УАЗ маркийн машинаар уралдах бөгөөд хүнд мотортой уралдаж буй сүүлийн тэмцээн болж байгаа аж. Манай улс авто спортоор хичээллэсэн цагаас хойш Монголын авто спорт аялалын холбоо, Монголын авто машин, мотоциклын холбоонд нийт тамирчид болон авторали сонирхогчид бүртгэлтэй байдаг. Тэгвэл шинээр Авто мастеруудын холбоо байгууллагдаж анхы тэмцээнээ Мастер кросс нэрийн доор зохиох гэж байна.

Энэ жил Улаанбаатарын аварга болон Улсын аварга шалгаруулах автомашины уралдаан зохиогдоогүй бөгөөд шинэ оны өмнө эх сорилго болох гэж байснаа учир битүүлэг шалтгаанаар хойшлогдсон юм. Автомашины уралдаан тэмцээнийг зохион байгуулахад ихээхэн хөрөнгө хэрэгтэй болдог бөгөөд Мастер кросс -т оролцохын тулд нэг машин 250 мянга төлж байгаа аж. Гэвч шинэ тамирчдийг дэмжин цаашид уг спортоор хичээллэгч улам олон болгох үүднээс энэ удаад төлбөр авахгүй ажээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button