Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл

Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, энэтхэгийн хинди урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн орос хэлээр ярьж бичиж байна. Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг Саами ястан гэж 1700-хан хүн байх агаад өөрийн хэл, бичигтэй аж. Ер нь үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад хоёр миллиард хүнтэй харилцах бололцоо өнөөдөр байна. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрсэнийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ.

Сурах арга

Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлийг судлах хэрэгтэйг туршлага харуулж байна. Гадаад хэл сурч судлах явдлыг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлсэнээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд Франц, Англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ.

Хэл сурахад авъяас хэрэггүй

Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно. Та
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Ямар ч атугай өөрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал хэл сурдаг гэж олон эрдэмт хүмүүс санал нэг баталдаг.
2. Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилц.
3. Хөгжим их сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн сайн нөлөөлдөг зүйл гэдэг нь батлагдсан.
Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, Багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ярианы хэллэгүүдэд голлон анхаарна.
Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?

Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үг цээжилж чадахыг болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар 3 сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг 3 долоо хоногт эзэмшүүлж болдог байна.
Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан, зөвлөж байна. нар батлан өгүүлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно…

ШИГТГЭЭ

Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг
500 үгтэй байхад 70%,
1000 үгтэй байхад 80,5%,
2000 үгтэй байхад 86%,
3000 үгтэй байхад 90%,
5000 үгтэй байхад 93.5%,
10000 үгтэй байхад эх бичгийн 96.4%-ийг ойлгож чаддаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button