Бид шударга ёсыг шаардаж байна нээлттэй цуглаан

Зарим эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг илруулэх мөрдөн байцаалтын явцаас харахад гэмг хэргийг гардан гүйцэтгэгчид нь хэргээ хүлээгээд жинхэнэ гэмт хэрэгтэн буюу захиалагч тал нь ял завшиж үлдэх магадлал өндөр байгаа талаар шуугиж байгаа.

Энэхүү гэмт хэргийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах, халдашгүй дархан байх үндсэн эрхийг зөрчсөн. Ямар ч нөхцөлд уучилшгүй онц ноцтой гэмт хэрэг хэмээн үндэсний иргэний нийгмийн байгууллагууд үзэж, шударга ёсыг шаардах олон нийтийн цуглааныг маргааш зохион байгуулах гэж байна.

Энэхүү цуглааныг Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхийн төлөө ТББ-уудын эвсэл болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв олон нийтэд нээлттэй хийхээр болжээ. Бид шударга ёсыг шаардаж байна олон нийтийн цуглаан нь энэ сарын 8-ны 11-13 цагт МТYП-т болох ажээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button