Бүрэн хөлдсөн тохиолдолд арьс үхчиж харладаг

Хөлдөж осгох нь аюултай төдийгүй бүрэн хөлдсөн тохиолдолд арьс үхчиж, харладаг. Бүр цаашилбап хөлдсөн эрхтний тухайн хэсгийг тайрч хаяхаас өөр apraгүйд хүрдэг. Бүрэн хөлдсөн үед тухайн хэсэг бадайрч мэдээгүйтэж, хурцаар өвдөнө.
Хөлдсөн хэсэг цагаан өнгөтэй болж хатуурна. Бага зэргийн хөлдөлтийн үед арьсанд хүрэхэд байдаг. Хөлдсөн хэсгийн хүйтнийг түргэн гаргахын тулд бүлээцүүлж байгаа хэсэг эрхтнээ байнга хөдөлгөх хэрэпэй. Мөн тэр хэсгээ хуурай даавуугаар ороож, өөрийн болгон хэн нэг хүний аль нэг хэсэгт дарж, хавчуулан наалдуулж бүлээсгэнэ.

Хүндээр осгож хөлдсен хүмүүсийг зөвхөн дулаэн байранд оруулсны дараа эмчилдэг. Хөлдсөн гap, хөлийг яаралтай гэсгээж болохгүй, хэдэн цэг хөлдүүгээр нь байлгаж, аажмаар бүлээсгэнэ. Том савыг бүлээн усаар дүүргээд биеийн хөлдсөн хэсгийг дүрнэ. Ус хөрвөл бүлээн ус нэмнэ. Ингэхдээ хөлдсөн гар, хөлийг уснаас заавал гаргаарай. Халуун ус нь биеийн хөлдсөн хэсгийн арьсыг амархан түлдэг тул болгоомжлохыг зөвлөе.

Монголын мэдээ 238 /2014/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button