Бүсгүйчүүд улстөрд хүч үзэхээр цэнэглэгдлээ

форум өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарт болж парламентад суудалтай дөрвөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Эх орон-гэр бүл эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Бүгд найрамдах эмэгтэйчүүдийн холбоо-ны хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс ивээн тэтгэсэн Форумын зорилго, ач холбогдлын талаар зохион байгуулагч, ажлын хэсгийн дарга, доктор Ш.Батцэцэг,
-2004 оны IY сард Улстөр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл гэсэн сэдвийг сонгож парламентад суудалтай дөрвөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага нэг ширээний ард сууж, хамтарч ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Сүүлийн арав гаруй жил улстөрд эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярьсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа. Ийм учраас хамтарч ажиллах хэрэгтэй гэж парламентад суудалтай намын эмэгтэйчүудийн байгууллагын бүсгүйчүүд ярилцаад олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр анхны форумаа зохион байгуулсан.

Эмэгтэйчүүдийг улстөрд орох оролцоог хуульчилж өгье, эрхзүйн орчныг нь бүрдүүлье, хамгийн нэгдүгээрт, тухайн нам, удирдах дээд байгууллагын төлөөлөлд квот тогтоох, бүх шатны сонгуульд квот тогтоох шийдвэрийг дээрх форумаас гаргасан. Их тэнгэрийн тунхаглал гэдэг улстөрийн баримт бичигт үүнийгээ тусгаж улстөрийн намуудынхаа бүх ерөнхий нарийн бичгийн дарга нараар гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Үүний дүнд намын шийдвэр гаргадагхуралдаан дээр төлөөллөө нэмэгдүүлэх зорилтдоо хүрч бүх намуудад 25-30 хувийн квоттой болсон. УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн үүнд 30 хувийн квотын заалтыг оруулж чадсан. Гэхдээ энэ нь амар даваа байгаагүй. 30 хувийн квот гэдэг маань УИХ-ын гишүүдийн 24 нь эмэгтэй байна гэсэн үг.

Улстөрд зүтгэх ийм тооны эмэгтэйчүүд байгаа юм уу гэдэг асуудал тулгарсан. Ийм учраас улстөрд оролцдог, зүтгэдэг эмэгтэйчүүдээ чанаржуулах, чадваржуулах, эмэгтэйчүүдийг УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох идэвхтэн, сонгуультан эмэгтэйчүүдийг бэлтгэх, сонгуулийн кампанит ажлын менежер, орон нутгийн эмэгтэй удирдагчдыг бэлтгэх зорилгоор баруун, зүүн бүсийн эмэгтэйчүүдэд сургалт семинар зохион байгуулсан, их ч үр дүнтэй болсон. Энэ удэагийн арга хэмжээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн 100-гаад эмэгтэй иоролцож байна. Бүх дүүргийн намын үүр, товчооны дарга нар оролцож байгаа болохоор энэ удаагийн арга хэмжээ бүр ч илүү үр дүнтэй болж байгаа юм Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэлцдэг. Тэгвэл Сүүлийн үед Эмэгтэй хүний дотор эмээлтэй, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг хэмээдэг болж байна. Гэхдээ бид эр хүнгүйгээр юу билээ.
Тиймээс эрчүүдээ түшиж тулж л ажиллах болно гэж ярилаа. Форумд оролцсон илтгэгч нарын лекц бүсгүйчүүдийн сонирхлыг маш их татсан юм.

Монголын улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?
МАСЭХ-ны тэргүүн, доктор, профессор Д.Алтай эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо, дэлхий нийтийн хандлага, квотын механизм, энэ асуудлаархи эрхзүйн орчин Монголд ямар байгаа талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Мөн улстөрд эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд юу хийх ёстойг зааж өгсөн. Монгол Улсын Засгийн газар 2002 онд өмнө нь 1996 онд батлэгдсан Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөрийг шинэчилж Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг баталжээ. Мөн 2005 оны хавар УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтуудыг дэмжин хэрэгжүүлэх тухай тогтоол баталсан.

Эдгээр баримт бичигт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах болон удирдах төвшинд оролцоог нэмэгдүүлэх шинэ зорилт дэвшигдсэн байна. Дэлхий дахинаа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд зөвхөн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд парламентын гишүүн, сайдаар сонгогдохын сацуу төр улсын удирдах хариуцлагатай өндөр албанд сонгогдон томилогдох болсон. 2005 онд Африк тивд анхны эмэгтэй Ерөнхийлөгч Сирлеф Либери улсад Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Латин Америкт Жонсон М.Бачелет Чили улсад 2006 оны эхээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн 2005 онд ХБНГУ-д А.Меркел, 2006 онд БНСУ-д Хан Мүүнг Сук нар ) анх удаа улсынхаа туухэнд ) эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдон Засгийн газраа тэргүүлж байна. АНУ-д Африк гаралтай К.Райс Төрийн нарийн бичгийн даргын алба хашдаг, БНХАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор У И ажиллаж байна. Мөн Финлянд, Латви улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй аж.

Монгол Улсад 1990 оноос ардчилсан шинэчлэлийн үе эхэлж энэхүү үйл явцыг эмэгтэйчүүд дэмжиж, түүнд идэвхтэй оролцох болсон. 1980-аад оны сүүлчээр АИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 24,9 хувьтай байсан. 1992 оны анхны УИХ-ын сонгуулийн дүнд 3.9 хувь болтлоо буурсан. 1998 онд 10.5 хувь, 2002 оны байдлаар 11.8 хувь болж өссөн, 2004 оны сонгуулиар дахин буурч 6.5 хувь болсон байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын 2004 оны сонгуулийн дарэа ямар байгааг судалсныг сонирхвол, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 6.5 хувьтай, Засгийн газрын кабинетад нэг ч эмэгтэй гишүүн байхгүй, яамдын гэзрын дарга, орлогч, хэлтсийн дарга нарын 15.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХТ-ийн 24.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

Улстөрч эмэгтэйчүүдэд манлайлал хамгийн чухал
Үүнийг улстөр судлаач Л.Эрдэнэтуул илтгэлдээ онцгойлон дурьдсан юм. Эмэгтэйчүүдийн улстөрийн манлайллыг хангах буюу улстөрд эмэгтэй философыг хэвшүүлэх нь чухал аж. Манлайлал нь гурван хэлбэртэй. Улстөрийн манлайлалд харизматик буюу хувь хүний бусдыг татах, байлдан дагуулах чадвар хамгийн нэгдүгээрт тавигддаг юм байна.
Үүргийн буюу хүлээсэн хариуцлагын эрх хэмжээнээс хамаарах нь хоёрдугаарт орно. Мөн бихвериор буюу тухайн хүний цаг хугацаа, орон зайн нөхцөл байдлаас хамаардаг. Улс орны тухайн уеийн нөхцөл байдлаас шалтгаалан аль нэг төрлийн улстөрийн лидер давамгайлдаг байна. Монгол бүсгүйчүүдэд улстөрд манлайлах давуу чанарууд олон байдаг. Боловсролын талаараа Азид нэгдүгээрт ордог. Аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, гадаад төрх имиж сайтай. Ер нь манлайлагч бол идэвх санаачилгатай, гавшгайч, аливаа бүхэнд №1-д явдаг, амбицад хүрэхийн төлөө зүтгэдэг, шударга, тууштай, эрчтэй байдаг аж. Улстөрд эмэгтэйчүүд олноор орсноор Монголын авилга багасна гэж тэрбээр илтгэлдээ онцолсон.

Сонгуульд мөнгө шийдвэрлэх үүрэгтэй гэхдээ хамгийн их үүрэгтэй гэж хэлэхгүй
АЭХ-ны тэргүүн, доктор Б.Дэлгэрмаа сонгуулийн технологийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Гэхдээ бусад намын хүүхнүүдэд нарийн хоолныхоо технологийг заахгүй, манай намын нууц жор гээд ерөнхий технологийн тухай ярьсан юм.
Юуны өмнө багаа зөв бүрдүүлж, удирдлагын бүтцээ бий болгон, сонгуулын компанит ажлын төлөвлөгөө, хуваарийг боловсруулах хэрэгтэй юм байна. Сонгуульд өрсөлдөгчийн баримтлах хамгийн чухал зүйл бол тойргийнхоо хүн амыг судлах, өөрийгөө болон өөрийнхөө намын сул талыг судлах, өрсөлдөгчийнхөө хар цагаан, сул давуу талыг сайтар судлах хэрэгтэй юм байна. Эрчүүдэд өөрийгөө өөрөөс нь илүү эрч хүчтэй гэдгийг харуулж харин эмэгтэйчүүдэд улам зөөлөн, сайхан харилцах нь сонгуульд амжилт олоход хамгийн их нөлөөлдөг аж.

Сонгуульд зургаан нам өрсөлдөв
ИЗН-ын улстөрийн зөвлөлийн гишүүн, Леди төвийн захирал, докторант Б.Лхагвадуламын тавьсан Лидер эмэгтэйчүүдийн хувь хүний марктинг. Олон түмний ухамсарт туссан дүр төрх, төсөөлөл, имижелогийн зарим асуудлууд лекц Улстөр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл форумд оролцогсдын анхаарлыг маш их татсан. Сонгогчдын анхаарлыг өөртөө яаж татах, үгээ хэрхэн зөв эхлэх, төгсгөх, цагаа яаж хуваарилах бусдыг сонсч сурах, бусдад яаж хүндлэгдэх нууцаас форумд оролцсон бүсгүйчүүд маань багагүй зүйл мэдсэн. Мөн оролцогсод Шинэ үе, Солонго, Ардын нам, Их Монгол, Зэсаглал-30, Тэнгэрийн хатад зэрэг нам байгуулан лидерээ сонгон, уриагаа дэвшүүлж өрсөлдсөн. Ийнхүү амралтынхаа бүтэн өдөржин улстөржсөн бүсгүйчүүд маань энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Удаа дарэагийн форумыг дэмжиж байгаа АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жэймс Дэвиттийн сэтгэгдлийг сонслоо.Тэрбээр,

-УИХ болон орон нутгийн сонгуульд илүү олон эмэгтэй өрсөлдөөсэй гэсэн үүднээс, мөн хууль тогтоох байгууллагад, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо илүү байгаасай гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг гол дөрвөн намын эмэгтэйчүүдийн байгууллага зохион байгуулж байна. Өөр өөр зорилготой, өөр өөр намуудын эмэгтэйчүүд нэгэн зорилгын төлөө гар нийлэн хамтран ажиллаж байгаараа энэхүү арга хэмжээ өвөрмөц онцлогтой юм. БНОУХ дэлхийн олон улс оронд үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй явуулдаг. Эмэгтэйчүүдийн оролцоог улстөрд нэмэгдүүлэх талаар ч улс орнуудад үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг жишээ нь Дэлхийн эмэгтэйчүүдийн сүлжээ юм. Үүнийг БНОУХ-гээс энэ онд санаачлан байгуулсан. Үүнд дэлхийн олон орны нөлөө бүхийн улстөрч, лидер эмэгтэйчүүд оролцдог.

Сүлжээний зорилго маань дэлхийн улс орнуудад байгаа улстөрийн намууд дахь эмэгтэйчүүд улстөрчдийн хооронд сүлжээ бий болгох, мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллахад чиглэгддэг.
Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө хүрээнд Дорнод, Ховд болон Улаанбаатарт гурав дахь удаагаа энэхүү форумыг зохион байгуулж байна. Эдгээр форумыг зохион байгууллахад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа хэмээн ярилаа.
Улстөр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл форумд УИХ-ын гишүүн Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир, С.Оюун болон зарим намын дарга, нарийн бичгийн дарга, дүүргийн Засаг дарга нар оролцож санал бодлоо солилцон, улстөрд эмэгтэйчүүд оролцох эсэх талаар, хэрвээ эхнэрээ сонгуульд нэр дэвшвэл хэрхэн дэмжих талаар сэтгэгдлээ илэн далангүй хуваалцлаа.

Монголын мэдээ 238 /2014/
Д. Намуун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button