Хаан индэр өнөөдөр болно

UB palace ийн Poyal танхимд зохиогдох уг арга хэмжээн нь урьд өмнө болж байгаагүй илтгэлийн ёслолын ажиллагаа бөгөөд улс төр, нийгэм, бизнес, эрүүл мэнд, урлагийн салбарт амжилттай ажиллаж буй төлөөлөгчид энэ үдшийн зочид, оролцогчид юм.

Залуу манлайлал төвийн тэргүүн Н.Төрбатаас шилдэг илтгэгчдийн онцлогыг тодруулсан юм. үideo1Yгийн хэлээд өнгөрөх бус хүний сэтгэлд байр суурийг нь суутал илтгэдэг шилдэг Лекторууд бол МУ-ын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Хувь хүнийг чадавхжуулах нь сэдвээр, Шри Шри амьдрах ухаан бясалгалын төвийн багш Ц.Саранцэцэг Аз жаргалтай амьдралын алтан нууц, Орифлейм Монгол компанийн захирал Г.Оюунгэрэл Бэрхшээл дундах боломж, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Ш.Гүрбазар Бодлын хүч, МУГЖ Д.Сосорбарам Монгол бардамнал сэдвээр илтгэл тавих ажээ. Шилдэг лекторууд чухам юу илтгэж амьдрах хүч, омог бардамнал, сайхан амьдрах боломж олох чигийг сонсохыг хүсвэл тасалбар нь 5 мянга ажээ.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button