2006 оны жуулчдын тоо – 10-р сарын байдлаар

Энэ жил Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой гэж дэлхий даяар тунхаглан зарласныхаа үрээр жуулчдын анхаарлыг татаж, багагүй хэсгийн өөрийн эх оронлуугаа татаж чадсан. Их монгол улсын 800 жилийн ойн хүрээнд холбогдох газрууд 400 мянган жуулчин авах төлөвлөгөөгөө танилцуулж байсан. 2006 оны эхний 10 сарын байдлаар манай улсад 176 орны 330290 жуулчин ирсэн байна.
Дээрх жуулчдыг улс орноор нь авч үзвэл Япон /15651/, Хятад /150906/, ОХУ /61095/, АНУ /10515/, Өмнөд Солонгос /36989/, ХБНГУ /8242/, Франц /5074/, Их Британи /5375/, Австрали /3570/, Казакстан /3614/ улсуудын жуулчид голлож байна.
2006 оны эхний 10 сард ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 32470 жуулчдаар нэмэгдсэн хэдий ч хангалттай гэж үзэх үндэслэлгүй юм. Юутай ч манай улс орныг сонирхсон жуулчдын тоо ихээхэн байгаа боловч манайханы жуулчидаа хүлээн авах хүчин чадал энэ хэмжээнээс хэт илүү гаргах чадваргүй гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс энэ салбарыг дорвитой эрчимтэй хөгжүүлье гэвэл төр засгаас ч анхаарал хандуулах хэрэгтэй байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button