Тос тосолгооны эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болж байна

Тэгвэл өнөөдөр тус компанийхан Тос тосолгооны эрдэм шинжилгээний олон улсын бага хуралаа өнөөдөр зохион байгууллаа. Эрдэм шижилгээний бага хуралд ОХУ-аа ОХУ-ын Квалетит эрдэм шинжилгээний нийгэмтлэгийн захирал С.Э.Николаевич, ОХУ-ын Квалетит эрдэм шинжилгээний нийгэмтлэгийн баяжуулах хэлтсинй дарга Б.Э. Александр нарын хүмүүс ирж илтгд тавьсан байна. Мөн БНХАУ-аас төлөөлөгч оролцмон бөгөөд Censtar Science & Technology Co.,Ltd компаний ерөнхий захиарл Ху Шин Ян, менежер Ян Нин, Хятадын газрын тосны институдийн төлөөлөгчид оролцлоо.
Тэд тавьсан илтгэлдээ өөрсдийн үйлдвэрлэж байгаа болон сайн тосны чанарын тухай ойлголтыг өгөхөөс гадна Монгол орны нөхцөлд ямар тос шаардлагатай талаар сонирхолтой илтгэлүүд тавьсан. Эрдэм шинжилгээний олон улсын бага хуралд нийт үндсэн 5 илтгэл тавигдсан.
Монголчууд энэ тосыг хэрэглэснээр урьд нь импортоор орж ирж буй тосондоо тоног төхөөрөмжөө ажиллуулдаг байсан бол, одоо өөрсдийн тоног төхөөрөмжийнхөө онцлогт тохируулан тос, маслоо сонгох боломжтой болж байгаа гэсэн үг гэнэ. Эрдэнэт-ийн уулын баяжуулах үйлдвэрийн шатах, тослох материалын баазыг түшиглэн үйлдвэрлэлээ явуулдаг болохоор үнийн хувьд харьцангуй хямд байх гэсэн. Ямартай ч эх орныхоо цаг уур, онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай юм. Дахин сануулахад, Мон-Аме-Квалитет компани нь өндөр технологийн дагуу сард 600 тн минерал, синтетик болон хагас синтетик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. АНУ-ын Majoil корпраци болон ОХУ-ын Квалетит эрдэм шинжилгээний нийгэмтлэгийн орчин үеийн технологийн горим, жорын дагуу үйлдвэрлэгдэж буй тул тосноос үнийн хувьд харьцангуй хямд гэнэ. Тодруулбал, манайд зарж борлуулж байгаа тосноос 14 хувиар хямд байх боломтой ажээ.
Семинарын талаарх мэдээллийг Мон-Аме-Квалитет компаний Монгол талын захирал Б.Ганзориг өгч байна
үideo1
Монгол улсын засгийн газраас импортын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр солих бодлогын дагуу энэ нь тун авууштай зүйл болж байгаа нь мэдээж.
Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Majoil корпраци нь 1997 онд байгуулагдсан. Тос тосолгооны бүтээгдэхүүнээр АНУ-даа топ 3-д, дэлхийд 10-ын дотор багтдаг томоохон компани аж. Тэдний бүтээгдэхүүнийг Орон даяар, Баруун европоор, Узбекстан зэрэг улсуудад өргөн хэрэглэдэг гэнэ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button