Хөхний хорт хавдарыг химийн бус аргаар эмчилж болох нээ

Эмэгтэй хүн ийм зовлон туулж өнгөрүүлэх нь мэдээж хэцүү. Гэтэл энэ өвчнийг өөрийн зориг тэвчээр, итгэлээрээ ялан гарсан хүн бас цөөнгүй байдаг бололтой. Тэгвэл өнөөдөр тийм нэгэн хүн өөрийн үнэн түүхийг өгүүлж, өвчиндөө шаналж байгаа бусаддаа туслахаар гар сунгаж байна.
Анх Элизабет Копба гэгч хөхний хорт хавдартай гэсэн Тайваний эмч нарын оношыг сонсоод л мэс заслын бус аргаар эдгэх боломжийг хайж эхэлсэн байна. Ингэж явахдаа өөрөө эдгэх арга зам олсон Брэндон Берс гэгч эмэгтэйн тухай олж мэджээ. Тэгээд л түүний арга барилаар хичээллэж, химийн бодис оролцсон бүтээгдэхүүнээс татгалзаж, олон цагаар бясалгал, иог хийн, нэг ёсондоо ариусаж эхэлсэн байна. Ийн 3 сар уйгагүй хичээллэсний үр дүнд 3 сарын дараа хөхний хорт хавдар нь эдгэрсэн тухай гайхалтай мэдээг сонсчээ.
Түүнээс хойш түүний энэ төрлийн өвчтөнүүдэд туслах санаа төрсөн бөгөөд үүнийгээ ч гүйцэлдүүлэхээр Монголд хүрэлцэн ирсэн байна. Асууж сурагласны эцэст өөртэй нь ижил зорилготой хавдарт өвчнийг амжилттай туулагсдын Сэтгэлийн хүч ТББ-ын хамт олонтой холбогдсон байна. Анх энэ ТББ-ын эмч Нинжбадгар түүнд байгууллагаа санхүүжүүлээч гэсэн саналыг тавьсан боловч тэрээр мөнгө төгрөг хандивлаад орхихыг хүсээгүй харин ч өөрөө ийм өвчтэй хүмүүст өөрийн туршлага, заавар зөвлөгөөгөө хуваалцахаар шйидсэн байна. Yүнийхээ биелэл болгон Хавдар судлалын төвийн өчтөнүүдэд долоо хоногийг 3 дахь өдөр болгон заавар зөвлөгөө өгч байгаа гэсэн.
Элизабет Копба хадагтай өөрийн талар ийн ярьж байна
үideo1
Элизабет Копба хадагтай хүнд өвчнөөс хагацсаныхаа дараа Үalent art Хк-г байгууласан бөгөөд зураг зурдаггүй байсан хэрнээ орчлонг өөрийн нүдээр харсан тэр л өнгөө цаасан дээр буулгаж эхэлсэн байна. Орчлонгоос харсан тэр л өнгөнүүдээ тэрээр үзэсгэлэн болгож гаргах гэж байгаа ба энэ үзэсгэлэнд тавигдсан зурагнуудаа дуудлага худалдаанд оруулан орлогыг нь Сэтгэлийн хүч байгууллагад хандивлах бодолтой байгаа гэсэн.
Монголчууд маань махан бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг нь энэ төрлийн өвчин болон өөр бусад эд эрхтэнд маш хортой гэдгийг сайн мэддэг хэрнээ энэ тэрлийн хоол хүнснээс зайлсхийж чаддаггүй. Тэгэхээр хадагтай Элизабет Копба энэнээс яаж зайлсхийх болон өөрийгөө хатуужуулах, эмийн бус аргаар эмчилгээ хийлгэх гээд хэрэг болохуйц заавар, зөвлөгөө өгч байгаа гэсэн.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button