Шинэ жилийн гоёлоо зэхээрэй

2006 оны шинэ жилийн гоёлыг тодорхойлох, World acllaimed fashion show-г энэ сарын 7-нд Strings night club-t 19 цагаас зохион байгуулах гэж байна.
Энэ шоун дээр иж бүрэн үйлчилгээ авах боломжтой бөгөөд үс засалт, даашинз, нүүр будалт, гутал цүнх гээл хэрэгтэй бүх л зүйлээ нэг дороос авах боломжтой гэсэн. тэнд ирсэн дизайнерууд таоны таалагдсан даашинзийг өөрт тань тааруулан нэмж хасч тохируулаад зогсохгүй тайзанд дээр үс засалт шууд хийж, таны сонирхосон засалтыг өөрийн тань царай, өнгө төрхөнд тааруулан хийж өгөх ажээ. Шоунд Matrix, Eүeyrgood, Nana салонууд болон загвар бзохион бутээгчид оролцохоос гадна Азийн топ модель Болормаа боллон топ модель Одгэрэл, Mongol Model агентлагийн шилдэг загвар өмсөгчид оролцох гэнэ.
Ерөнхий ивээх тэтгэгэчээр дэлхийд чанараараа таашаагдсан Tiger шар айраг ажиллаж байгаа бөгөөд Wella, Yuppi fashion групп, Paris boutiqui, Desoft animation нар хамтран зохион байгуулж байгаа. Мөн Хурд, Никитон хамтлагууд ирж ая дуугаа өргөх ажээ.
Загварын чиг хандалгаыги тодорхойлдог загварын ерөтөнцдөө нэр хүндтэй бүх л хүмүүс энэ шоунд оролцох бөгөөд 6-7 коллекц үзүүлэх гэнэ. Дашрамд сонсрдуулахад энэ жилийн гоёл нь 40, 50-аад оны загваруудыг 2007-оны стильтэй уялдууласан байх ба даашинзны үнэ хамгийн доод тал нь 150 мянга байх ажээ. Мөн энэ загвар нь ихэвчлэн хар цагаан өнгө ноёрхосон багт наадамын классик төрлийнх байх гэсэн. Гэхдээ мэдээж өнгөний сонголт чөлөөтэй, та бүхний хүссэн өнгө загварыг тэд үзүүлэх болно гэж байсан. Хувцасаа сонгоод үсээ тохируулан засуулж, нүүрээ будуулах боломж танд байна.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button