Ирэх жилийн Гоёл хэзээ тодрох вэ

Загвар өмсөгчид, дизайнеруудын тухайн ондоо хийсэн бүтээснээ үнэлүүлдэг тус наадамд энэ жил манай улсын шилдэг долоон топ модель нэгэн тайзнаа чуулах аж. Тэд ингэж Гоёл наадамд оролцож байгаагүй юм. Гоёл 2007 наадмаас манай загвар өмсөгч, дизайнеруудын чадал, чансаа ямар төвшинд байна вэ гэдгийг мэдэрч үзэгчид гоё сайхан, уран хийцтэй хувцаснуудыг сонирхон сэтгэлийн таашаал авах боломжтой. Энэ жилийн Гоёл наадамд гадаадын загвар зохион бүтээгчид урилгаар оролцох бөгөөд зочноор бус оролцогч болж манай дизайнеруудтай ур ухаанаа сорих болсон гэнэ. Ингэснээр Гоёл наадам олон улсын чанартай тэмцээн болох эхлэл тавигдаж байна гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Мөн өмнө нь уг наадамд ихэнхдээ томоохон компаниуд өөрсдийгөө төлөөлөн оролцдог байсан бол энэ жилээс хувь хүмүүс бие даан ур ухаанаа зарцуулан оёсон гоёмсог хувцаснуудаа танилцуулах болсноор наадмын хүрээ улам өргөжиж байгаа аж. Энэ жил Гоёл наадмыг UFC компани ивээн тэтгэгчээр оролцож байна.
Одоогийн байдлаар Гоёл 2007-д эмэгтэй 50, эрэгтэй 15 загвар өмсөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр болох шалгаруулалтаар тэдний хэд нь Гоёл-д орохыг шийдэх аж. Тус наадам үндэсний, өдөр тутмын, гоёлын, авангард загварын хувцасны чиглэлээр шилдгээ тодруулдаг. Гэхдээ сүүлийн үед үндэсний болон гоёлын загвартай хувцаснууд Гоёл наадамд давамгайлж байгаа аж. Тиймээс аль болох хүмүүсийн хэрэглээнд тохирсон өдөр тутмын хувцаснуудыг дизайнерууд маань урлаасай гэж зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Жил бүрийн Гоёл наадамд 200-300 дизайнер бүтээлээ сойдог аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button