Данзанравжаагийн музей олон улсын жишигт нийцсэн фондтой боллоо

Өнгөрсөн долдугаар сард эхэлсэн энэ төслийн хүрээнд музейн ажилчдад зориулсан цуврал сургалт явуулсан аж. Уг сургалт нь говийн бүс нутаг дахь музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын талаар тулгамдсан асуудлыг орон нутгийн хүрээнд олж болох материаллаг бааз дээр тулгуурлан шийдвэрлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Тус сургалт зэргэлдээх Өмнөговь, Дундговь аймгийн музейн ажилтнуудыг урьж оролцуулсан байна.
Төслөөр орон нутгийн музейн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж Монголын нэрт соён гэгээрүүлэгч яруу найрагч Д.Данзанравжаатай холбогдолтой бурхны шашны үнэт эд зүйлсийн өвийг бүрэн бүтэн байдлаар хамгаалахад ач холбогдлоо өгч байгаа аж.
Түүнчилэн газар дор хадгалж байсан 30-аад авдар эд өлгийн зүйлсийг гарган ирж хадгалахад арван жилийн хугацаа хэрэгтэй гэж байсан бол энэ төсөл хэрэгжсэнээр хурдан хугацаанд шийдэх боломжтой болж байгаа гэнэ. Төслийн үр дүнд ноён хутагт Данзанравжаагийн музей олон улсын жишигт нийцсэн үзмэрийн сан хөмрөгтөй болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button