Палестины террористууд АНУ-аас зэвсэг авна

Force-17-гийн олон гишүүн израилуудын эсрэг олон арван террорист халдлага үйлдсэн ФАТХ хөдөлгөөний байлдааны жигүүр гэгддэг Аль-Аксагийн хутгыг ологчдын бригад-ын идэвхтнүүд байдаг юм байна. Зургадугаар сард Махмуд Аббас Force-17-гийн удирдагчаар Израилийн тусгай албадын эрэн сурвалжилж байгаа Махмуд Дамруг томилсон юм. М.Дамру нь Аль-Аксагийн хутгыг ологчдын бригад-ын нэг лидер аж. Force-17-гийн гишүүн Абу Юсуф АНУ манай бүлгийг зэвсэглэх болсныг дэмжиж байна. Бид энэ зэвсгийг сионист эзэрхийлэгчдийн эсрэг хэрэглэх болно хэмээн мэдэгдэв. Гэвч Америкийн зэвсгийг Абу Юсуф болон түүний нөхдөд хүргэхийн тулд үүнийг Палестины газар нутагт хүргэх Израилийн зөвшөөрөл хэрэгтэй болно. 2006 оны тавдугаар сард ийм зөвшөөрлөөр мянган автомат буу, сая гаруй сумыг М.Аббасын дайчдад хүргэн өгч байсан билээ. Энэ зэвсгийг Палестины газар нутагт оруулах хүртэл цувааг Израилийн арми хамгаалж байсан ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button