ЦАГТ ЯМАР Ч будлиан байхгүй

-Яагаад ийм асуудал гарах болов. Мон-Ит Кашмер консорциумынхан бид цагтаа амжиж ирчихээд байхад материалыг маань авсангүй гээд байна.
-Энэ бол худлаа. Yнэхээр тэд цагтаа ирсэн бол бид юу гэж ганцхан тэдний материалыг авахгүй байх вэ. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангэрэл энэ үед доор зогсоод 18 цаг болмогц жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хөтлөөд дуусах үед тэд орж ирсэн юм билээ. Яг энэ үед өөрөөр хэлбэл тэднийг яг энэ байрны төв хаалгаар орж ирэхэд 18 цаг 01 минут болж байсан. Би дөрвөн давхарт 411 тоот өрөөний хаалган дээр зогсч байсан. Цаг ч болсон. Сарангэрэлд цаг дууссаныг хэлээд хугацаандаа амжиж ирсэн хоёр материалаа битүүмжилсэн. Ийм л юм болсон.

-Та нар ямар цагаар ингэж тооцсон юм бэ. Тэд ханын цаг харчихаад ийм асуудал үүсгээд байгаа гэсэн?
-Бид бүгд Скайтелын цагийг харсан. Тендер эхлэхээс өмнө Скайтел компани руу ярьж манайх Олон улсын нээлттэй тендер явуулна. Танай цаг зөв үү гэхэд тийм гэсэн хариуг өгсөн. Цагт ямар ч маргаан байхгүй.

-Хөндлөнгийн хяналт байсан уу?
-Байлгүй яахав, бүхэл бүтэн комисс дээр нь нөгөө хоёр компанийн төлөөлөгчид хүртэл давхар хянаад зогсч байсан. Мон-Ит Кашмер консорцумынхан орж ирэхэд тэд үүдэнд зогсч л байсан. Бид тэднийг материалаа цаг хожимдож оруулж ирсэнд үнэхээр харамссан. Уг нь санал ирүүлсэн гурван компани гурвуулаа оролцсон бол тендер сайхан болох байсан.

-Та бүхэн өмнө нь дээрх компаниудад тендерт яаж оролцох талаар мэдээлэл өгсөн үү?
-Өгөлгүй яахав. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд бид бүх компанийг урьж цаг хугацааны талаар сайн хэлээд ойлгуулаад тэд ч гар бариад тарцгаасан шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button