Барууны хэвэл цензур амтлав

Сэтгүүлийн энэ сарын дугаарыг хориглосныг эсэргүүцэн ерөнхий редактор нь хүсэлтээрээ огцров. Сэтгүүлийг орос хэлээр гаргах лицензийг эзэмшдэг Германы компаниас дугаарыг устгах шийдвэрээ ууцлахыг Америкийн Forbes шаардлаа. Хоёр хоногийн өмнө Axel Springer AG компани тэр шаардлагыг хүлээн авлаа. Энэ долоо хоногт худалдаанд гарах дугаарын гол шуугиантай нийтлэлийн баатар нь Москва хотын даргын эхнэр Елена Батурина байв. Интека гэдэг барилга, хуванцар, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг компанийн эзэн нь Оросын цорын ганц тэрбумтан эмэгтэй юм. Форбес сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Елена 2,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр 29-д бичигдсэн байгаа. Newsweek сэтгүүлийн орос хэлээр гаргадаг хувилбарын сүүлийн дугаарт дээрх сэтгүүлийн мате¬риалын товчооныг нийтэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн энэхүү дуулианыг дэгдээсэн билээ. Сэтгүүлийн дотор хуудсанд Форбес-ын хавтасны зургийг нийтэлсэн бөгөөд тэнд Батуринагийн зураг Миний хамгаалалт баталгаатай гэсэн үгийн хамт тавигджээ. Батуринагийн компаныг мөнөөх сэтгүүлтэй зарга үүсгэнэ гэж сануулсны дараа Axel Springer AG компани сэтгүүлийн дугаарыг хориглосон байна.

Форбес-ын огцорсон редактор Кашалинский энэхүү шийдвэрийг хэт долигонуур хэрэг хэмээн үзжээ. Axel Springer AG компанитай холбоо барих үед Миний хамгаалалт баталгаатай гэсэн Еленагийн үг буруудсаныг түүний өмгөөлөгч хэлсэн байна. Батурина Хөрөнгө оруулагчдын нэгний хувьд надад хамгаалалт баталгаатай гэж хэлсэн хэмээгээд эхний үг нь уншигчдад буруу ойлголт өгч байна гэж үзжээ. Дугаар гарахаас өмнө үгийг солихоор Батуринатай тохирсон байсан гэж огцорсон редактор хэлээд Интеко компани сэтгүүлийн зарчмыг зөрчин хэвлэлтийн өмнөх эх хувийг олж авсан, мөн тус компани ямар замаар энэ материалыг олж авсан нь тодорхойгүй гэж мэдэгдэв. Axel Springer AG компани материалын баримтыг сайн тулгаагүй учир бид ишлэлийг өөрчлөн дугаарыг гаргах нь зүйн хэрэг гэж үзлээ хэмээн өнгөрсөн ням гаригт мэдэгджээ.

Тэрбумтан эмэгтэйг нөхрийнхөө нөлөөгөөр бизнесийн салбарт амжилт олсон гэх мэдээллийн эсрэг Батурина, Лужков хоёр өмнө нь нэг бус удаа гомдол гарган заргаа авч байлаа. Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь төр, засгийн хяналтад орж цензурт автах болсон хэмээх үг улам эрч хүчээ авч буй яриан дээр энэ хэрэг тос нэмж орхив. Мөн энэ дуулиан Форбес сэтгүүлийн орос хувилбарт хамаатай хэрэг явдалд олон нийтийн анхаарлыг дахин төвлөрүүлж байна. Сэтгүүлийн орос хувилбарын ерөнхий редактор, Америкийн сэтгүүлч Пол Хлебниковыг 2004 оны элдугаар сард Москвагийн төвд хөнөөсөн билээ. Аллагад хамаатай гэх гурван хүнийг баривчилсан боловч өнгөрсөн тавдугаар сард буруугүй гэж үзэн тангарагтан шүүгчид сулласан ч ОХУ-ын Дээд шүүх хэргийг дахин авч үзэх шийдвэр гаргаад байгаа билээ.

Форбес сэтгүүлийн орос хувилбарын 2004 оны дөрөвдүгээр сард гаргаж эхэлснээс хойш энэ ард түмний дуртай хэвлэлийн нэг болсон юм. Сэтгүүл хоёр дахь дугаартаа хойд хөршид өмнө нь гарч байгаагүй Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хэвлэн олныг алмайруулж байв. Энэ удаагийн дуулиан лицензийн эрхээр гадаадад сэтгүүлээ гаргадаг Америкийн хэвлэлийнхэнд ямар эрсдэл дагуулахыг харууллаа. Брэндээ хамгаалж үлдэхийн тулд бас давхар хянэлт хэрэгтэй гэдгийг энэ явдал харууллаа гэж BusinessWeek сэтгүүлийг 20-иод жилийн турш толгойлж байсан Стивен Шепард ярилаа. Орос хувилбарт редакторын хяналт хэрэгтэй болсныг Америкийн сэтгүүлийн төлөөлөгч хэллээ. Ийм асуудал лицензийн гэрээтэй Хятад, Израиль, Польш зэрэг орнуудад хэзээ ч гарч байгаагүй гэж тэрээр онцолсон байна. Америкийн сэтгүүлийн ерөнхий редакциас гадаад хэлээр хэвлэгддэг сэтгүүлийнхээ дугаар бүрийн материалын 40 хувийг бэлтгэх үүрэгтэй байдаг. Орос хэлээр нийтлэгддэг бусад сэтгүүлийнхэн гадаад эцгийн-хээ редакторын хяналтад орох хүсэлгүй байдаг ажээ.

Ардын эрх сонин 237 /515/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button