Арай ч дээ, ДОЛГОРСYРЭН ЗААН

Тэрээр их хэмжээний самрыг хууль бусаар гаалийн бүрдүүлэлт хийн хилээр гаргахыг завдсан хэрэгт холбогдоод байгаа юм. БНХАУ руу гаргах гэж байсан тэр самар нь гурван чингэлэг буюу ойролцоогоор 60 гаруй тн бөгөөд рапс буюу ургамлын үр нэрээр гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр материал бүрдүүлж өгсөн байжээ. Ийм материал бүрдүүлж өгсөн компани нь Арвин тайхар нэртэй, харин Д.Долгорсүрэн заан нарын хүмүүс хууль бус үйлдлийг ажил хэрэг болгоход хүчин зүтгэгч зуучлагч, гүйцэтгэгч нар нь байсан бололтой. Ямар ч гэсэн самар гаргах гэсэн компани нь зааны аварга хүүхдүүдтэй холбоогүй гэнэ.
Байгаль орчны яамнаас хуш
модны самрыг хилээр гаргахыг хориглосон. Ийн хориглосны улмаас самрын үнэ унаж, хятадууд хямдхан самрыг их хэмжээгээр цуглуулан энэ мэтээр хуурамч баримт бичиг, эрх мэдэл нэр төртэй хүмүүсийг ашиглан хил давуулдаг гэнэ. Хэргийн бас нэг ноцтой нь энэ их самрыг Зэвсэгт хүчний нэгэн ангид хадгалж байжээ. Цэргийн анги гэдэг онцгой обьект. Уг нь ийм газар хууль бусаар хурааж цуглуулсан хэдэн чингэлэг самар хадгалах байтугай хажуугаар нь хамаагүй өнгөрч болохгүй хатуу хууль дүрэм бий. Хураасан самраа цэргийн ангид хадгалуулж байсан гэхээр Д.Долгорсүрэн зааны орооцолдоод байгаа хэргийн цаана эрх мэдэлтэй хүмүүс байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button