Хаантны машин

Delaunay Belleүill машины бүтээгчид тэдний энэ загвар нь эзэнт улсын мөхөл, хувьсгал, дүрвэлт, алан хядагч нартай он цагийн гэрч болох юм гэж зүүдлээгүй байх. Delaunay Belleүill машины түүх юунаас түрүүнд Оросын гэх загвар. Түүнийг ах дүү Пьер, Робер Делонэ Бельвиль бүтээсэн бөгөөд тэд өмнө нь уурын тэрэг, усан онгоцны зуухаараа алдар нэртэй болсон байлаа. Ах, дүүгийн компани анхны машинаа Парисын 1904 оны үзэсгэлэн дээр танилцуулсан нь олонд таалагджээ. Тэд 1905 онд дөрвөн цилиндртэй 16, 24, 40 морины хүчтэй хөдөлгүүр бүхий машины гурван загварыг санал болгож байв. Хоёр жилийн дараа тэд долоон загвар бүтээсэн байв. Ах, дүү хоёрт л анх долоон цилиндрийн хөдөлгүүртэй машин гаргах санаа төрсөн гэдэг. Компанийн гол уураг тархи нь инженер Морис Барбару байсан ба тэрээр өмнө нь Benz компанид ажиллаж амжсан байв. Хожим тэрээр Lorraine-Dietrich загварын алдар нэрийг бий болгосон нэгэн. Тэр люксийн зохиомжоо хамгийн найдвартай болгож чадсан хүн бөлгөө.

Энэ бүгд дээр Сен-Денийн уурын хөтөлгүүрийн үйлдвэр нэмэгдсэн билээ. Компани хамгийн анх даралтаар тослогдох зургаан цилиндрийн, хөдөлгүүрийг үйлдвэрийн дамжлагад оруулсан юм. Поршны насос хөтөлгүүрийн хэсгүүдэд тос шахан өгдөг байж. Иймэрхүү шинэ санаа онооны үр дүнд энэ загварын машинууд дуу чимээ багатай, аажуухан хөдөлдөг, хөдөлгүүрийг асаахад амар зэрэг сайн талуудтай болсон байна. Моторын капотын дугуй хэлбэр энэ машины танигдах төрх нь болсон юм. Урьд дугуйнаас ард радиаторыг байрлуулсан нь загварт хуучинсаг маягийг санагдуулж байлаа. Оросын хаан Николай эхлээд машинд дургүй байсан аж. Түүнийг машинд суулгасан хүн нь Орлов гүн. Тэрээр хааныг өөрийн машинаар зугаалуулдаг байсан гэнэ. Ингээд хаан өөрийн эрхгүй машинд татагдах болжээ. Орлов 1905 онд хааны гараашийг зохион байгуулж түүндээ Delaunay Belleүill машиныг гол болгожээ. Машиныг анх гинжин дугуйтай болгосон Францын механик Адольф Кегресс хааны хувийн жолооч байв.

Энэ машины талаар Орост сайн мэднэ гэхдээ мэргэжилтнүүд түүнийг үнэлэхдээ болгоомжтой ханддаг. Учир нь загвар бүр өөрийн шинжтэй. Кузов нь гэхэд олон янз. Энэ машины 70 морины хүчтэй загварын кузовыг SMT (Sa Najes-teele Tsar-Эрхэм дээдэс хаан) гэсэн нэртэйгээр хааны ордонд зориулан гаргаж байжээ. Модерн урлаг бараг гарч ирээгүй байсан учир кузовын дотор тал нь XIX зууны тансаглал маягаар хийгдсэн байв. Оросын цэргийн яам ч Delaunay Belleүill-ийг тойроогүй бөгөөд учир нь энэ машин 300 мянган км-ыг их засваргүйгээр туулчихдаг байж. Дэлхийн нэгдүгээр дайны эхэн гэхэд энэ машин дэлхийн шилдэг машинд тооцогдож байлаа. Хоёрдугаар сарын хувьсгалын дараа хааны жолооч Кегресс гараашийг Түр Засгийн газрын мэдэлд өгөөд өөрөө гэр бүлийн хамт Delaunay Belleүill хөлөглөн Шведэд зайлжээ. Хувьсгалын дараа Delaunay Belleүillзагварын 10-аад машин коммунистуудад очсон байна. Эдгээр машины нэгийг унан В.Ленин цуглааны дараа буцаж явахад нь 1918 оны нэгдүгээр сарын 1-нд террористууд түүнийг буудсан юм. Жолооч сандраагүй ба машин ч чадлаа харуулж тэдний гараас Лениныг аварчээ. Хааны алдар нэр уг машинд ихээхэн реклам болдог байв. Гэвч хаан өнгөрснөөс хойш тэд коммунистуудын удирдагчаар реклам хийхийг хүссэнгүй.

Өнгөрсөн зууны 20-30-аад онд Delaunay Belleүill америкийн хөдөлгүүртэй болж заримдаа онож заримдаа Мерседестэй зэрэгцэн явж байв. Дахин нэг дэлхийн дайн гарч дараа нь тавиад оны үеэс энэ компанийн загварууд каталогоос арчигджээ. Бага оворын машин үйлдвэрлэж байсан Roүin Delaunay Belleүill-ийг худалдан авснаар энэ язгууртан пролетари нарт үйлчлэн 425 куб см-ын багтаамжтай хөдөлгүүр бүхий бага оворын машин гаргах боллоо.

Ардын эрх сонин 237 /515/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button