Импортлогдсон аюулгүй байдал

Зорчигчдыг урдаас, хажуугаас, хойноос ирэх цохилтоос адилхан сайн хамгаалах 13 машин тодорсон байна. Тэдний дөрөв нь хөнгөн тэрэг, долоо нь газар сайгүй явагч /жийп/, хоёр мини вэн загвар байна. Ялагчдийн тоо их байж болох байсан авч энэ удаа сонгон шалгаруулалтын журмыг чангатгажээ. Одоо бүх машинууд чиглэлийн тогтвортой байдлыг үзүүлэх электрон ситемээр (Electronic Stability Control, ESC) тоноглогдсон байх ёстой болжээ. Үүнээс үүдэн Америкт худалдагдаж байгаа хамгийн аюулгүй машины тоонд өөрсдийнх нь машин орж чадсангүй. Тухайлбал, Ford Fiүe, Mercury Montego машинууд краштестыг давсан ч ESC байхгүй. Энэ хоёр машин өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтыг давж байсан юм.
Шалгаруулалтад япончууд тэргүүлж байна. Subaru, Honda загварууд гурван байртай, Германы Audi хоёр байртай. Солонгосчуудын хувьд хамгийн аюулгүй машин нь Hyandai Entourage8 Kia загварууд.

Ардын эрх сонин 237 /515/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button